Орост хилийн зурвасыг хуурамчаар хийж, дүрвэгсэдийг залилж байсан этгээд баривчлагджээ
Оросын эрх баригчид Финланд-Оросын хил орчимд хуурамч шугам байгуулж Европын Холбооны орнууд руу гарах хүсэлтэй дүрвэгсдийг залилж байсан Финланд гаралтай залилсан саатуулжээ.
Тус этгээд нь Оросоос Финланд гарах хилийн шугам дээр хуурамч самбар, харуулын байр байгуулж Европын холбооны Финланд улс руу гаргана гэж амлан Өмнөд Азиас ирсэн 4 дүрвэгч тус бүрээс 11 мянган ам.доллар залилжээ.
Мөнгөө авсныхаа тараа тус этгээд хохирогчдыг хуурамч замаар дагуулан ойд төөрүүлж хаядаг байжээ. Түүнийг хамгийн сүүлийн хохирогчоо залилсны дараа цагдаа нар баривчилсан байна.
Өчигдөр Санкт Петербургийн шүүх дээрх залилуулсан 4 дүрвэгсдэд мөнгийг буцааж олгосон бөгөөд бүгдийг нь нутаг буцаасан байна. Харин залилан хийсэн этгээдэд 11 жилийн хорих ял оноожээ.
ОХУ нь Европын Холбооны хэд хэдэн гишүүн оронтой хил залгадаг бөгөөд гадаадын дүрвэгчид Оросоор дамжин Европт хүрэх арга замыг үргэлж хайж байдаг гэнэ.