“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

Алтайн хязгаараар дамжуулан Оросоос Хятад руу хийн хоолой тавих төлөвлөгөөнөөсөө “Газпром” түр хугацаанд татгалзаж, Монголоор дамжих урт маршрутыг илүүд үзэж байгаа бололтой. Уг чиглэлд хоолой тавихыг дэмжиж байгаагаа Монголын Ерөнхий сайд Москва хотноо ОХУ-ын удирдлага ба “Газпром”-ын захирлуудтай уулзах үеэрээ мэдэгдлээ. Шинжээчдийн тооцоолсноор, хийн хоолойн маршрутыг төлөвлөхөд 1-2 жил, хоолойг барихад 4-5 жилийн хугацаа шаардагдаж магадгүй бөгөөд энэ хугацаанд “Газпром” компани хийн нөөцийн асуудлаа шийдвэрлэж амжих болов уу. Энэ талаар Оросын “Коммерсантъ” сонины тусгай сурвалжлагч Татьяна Дятел-ийн бичсэн нийтлэлийг сонирхуулъя.

Монголоор дайруулан Хятад руу хийн хоолой барих Газпром-ын төсөл хэрэгжих эсэх нь саяхныг хүртэл эргэлзээ төрүүлж байсан бол одооноос бодит ажил хэрэг болох эхлэл нь тавигдаж байна. Москвагийн төслийг дэмжиж байгаагаа Монголын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн. “Хийн хоолойг Монголын нутгаар дайруулах саналыг Оросын тал дэмжиж байгаад баяртай байна. Энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэх ажлын гарааг эхлүүлж байна гэж ойлгож байна” гэж тэрбээр Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзсаныхаа дараа хэллээ. Харин Оросын Ерөнхий сайд үүнд ямар нэгэн тайлбар өгсөнгүй. Уулзалтын дараа Монголын холбогдох албан тушаалтан “Газпром”-ын захирал Алексей Миллер-тэй уулзаж, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хэтийн төлвийг хэлэлцсэн байна. Гэхдээ “Газпром” компани Коммерсантъ-ийн асуултад хариулт өгсөнгүй.

Хийн хоолойг Монголоор дайруулах чиглэл бол Оросын хийг Алтайгаар /жилд 30 тэрбум шоо метр/ дамжуулахын өөр нэгэн хувилбар юм. Баруун маршрут /Алтайн/гэгдэх энэ хувилбарын талаар 2000-аад оны эхнээс ярьж байгаа билээ. Энэ чиглэл бол Баруун Сибирь дэх “Газпром”-ын гол ордуудаас Хятадын хил хүртэлх хамгийн богино зай юм. Түүнээс гадна, “Газпром” компани өөрийн нийлүүлж буй хийн хэмжээг Европ болон Хятадын зах зээлүүдэд хуваарилан зохицуулах боломжтой болох байлаа. Гэвч уг төсөл өнөөг хүртэл хэрэгжээгүй байгаа бөгөөд 2014 онд “Газпром”, Хятадын CNPC компани хоёр “зүүн чиглэлийн маршрут”-ыг илүүд үзээд “Сибирийн хүч” хоолойг барьсан нь 12 дугаар сарын 2-нд ашиглалтанд орсон билээ.    

Алтайн маршрутаар хийн хоолой тавихад дутагдалтай талууд бий. Тухайлбал: нэгдүгээрт, уг хоолойгоор дамжих Оросын хий хүн ам сийрэг суурьшсан Хятадын баруун нутагт очих ба хийг тус улсын төв болон зүүн хэсэг рүү дахин тээвэрлэхэд хүрнэ. Хоёрдугаарт, Алтайгаар дайруулан хоолой тавих нь техникийн хувьд хүндрэлтэй, учир нь маршрутын төгсгөл хэсэгт уул нурууд бий. 

Нөгөө талаас гэвэл, Монголоор дайруулах маршрут нь хийг шууд Зүүн Хойд Хятадад, тухайлбал, Бээжингийн районд хүргэхээс гадна тал нутагт хоолой тавих нь илүү хямд өртөгтэй. Гэхдээ энэ хувилбар нь дамжин өнгөрөх тээвэрлэлтийн эрсдэлийг бий болгоно. Үүний үр дагавар нь Украин, Беларусьтай холбоотой жишээнээс тодорхой харагдаж байгаа.   

Монголын тал өөрийн нутгаар хийн хоолойг дайруулан өнгөрүүлэхийг Орос, Хятад хоёрт олон жилийн турш санал болгосоор ирсэн боловч амжилт олоогүй юм. Үүнд өөрчлөлт гарах угтвар нөхцөл нь 9 дүгээр сард В.Путиний хийсэн мэдэгдэл байлаа. Тэрбээр Монголоор дамжин өнгөрөх маршрутын талаар бодож үзэхийг Алексей Миллерээс хүсээд, “энэ нь амар хялбар биш боловч хэрэгжих бүрэн боломжтой” гэдгийг хэлсэн юм. Үүний сацуу, Хятадын түншүүд ч мөн уг чиглэлийг сонирхож байгааг Путин дурдсан билээ. Түүний үзэж байгаагаар, үүний тулд “Газпром” компанийн Эрхүү муж, Красноярскийн хязгаар дахь ордууд болон  Ямалийн хойг дахь ордын нөөцийг ашиглах боломжтой ажээ.   

Москва дахь “Сколково” Удирдлагын ухааны сургуулийн Эрчим хүчний төвийн шинжээч Сергей Капитонов-ын ярьснаар, Оросын хийг эхэндээ Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орон руу нийлүүлэх гэж байжээ. Гэвч Хятадын дотоодод олборлож буй хийний 25 орчим хувийг тус бүс нутагт олборлодгоос гадна Төв Азиас нийлүүлж буй хийн хоолой дайран өнгөрдөг маршрутын дагуух эхний муж учраас Оросын хийний хувьд тус бүс нутагт орон зай үлдээгүй аж.

Үүний сацуу Монголоор дайран өнгөрөх маршрут нь зардал өндөртэй, дээр нь хий татах бэлэн орд байхгүй гэдгийг шинжээч хэлж байна. Бүс нутаг дахь олборлолт явуулахад бэлэн байгаа цорын ганц орд бол “Сибирийн хүч” хоолойд зориулсан Ковыктины орд юм. Тэгэхээр Дорнод Сибирьт ордуудтай бусад компанийн нөөцийг “Газпром” ашиглаж магадгүй. Гэвч ийм маягийн харилцаа тогтоно гэдгийг одоохондоо төсөөлөхөд хэцүү гэдгийг С.Капитонов хэллээ.

VYGON Consulting компанийн захирал Дмитрий Акишин-ий хийсэн тооцоогоор, хий дамжуулах хоолойн зураг төслийг боловсруулахад 1-2 жил, Баруун Сибирь дэх ордуудаас Монголын хил хүртэл хоолой барихад 4-5 жилийн хугацаа шаардлагатай аж. Энэ бол хийн ордуудыг ашиглахад бэлэн болгоход хангалттай хугацаа юм. Тэгээд ч бүс нутгийн нөөц болон Баруун Сибирьт одоо байгаа нөөцийг ашиглах боломж бий. Шинжээчийн тооцоолсноор, жилд 50-100 тэрбум шоо метр нэмэлт нөөц илрүүлэх боломжтой аж.

Үүний сацуу Д.Акишины сануулан дурдсанаар, саяхныг хүртэл Хятад улс Оросоос эрчим хүчний үүсвэрүүдийг импортлохдоо транзит тээвэр хийхийн эсрэг байр суурьтай байсан ажээ. Хятадын тал хураамж өндөр байна гэх шалтгаанаар Оросын нефтийг Монголоор дайруулан төмөр замаар тээвэрлэн импортолж байснаа зогсоож байсан удаатай.  

 

Б.Адъяахүү

Эх сурвалж: Монцамэ агентлаг

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419