Өмнөговьчууд 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон онцолж малчид, иргэд, газар тариалан эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг дэмжсэн ажлуудыг шат дараалалтай хийж хэрэгжүүлсэн билээ. Сумдыг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил"-ийн хүрээнд хийсэн ажлаар нь дүгнэж эхний 5 сумыг шалгаруулж 25 сая төгрөгөөс 80 сая төгрөгөөр шагнах юм. Шилдгүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдлаа. Тун удахгүй шилдэг 5 сумыг шалгаруулж шагнана.
Сумд бүр өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан сумандаа 4 улирлын хүлэмж, худаг ус гаргах, малчдын урлагийн наадам зохион байгуулах, арьс нэхий элдэж боловсруулах үйлдвэр байгуулсан байна.
Эх сурвалж: Өмнөговь аймаг