Австрали улс 800 сая ам.долларын үнэ бүхий хар тамхийг хураан авчээ
Австралийн Мельбурн хотод цагдаа нар тус улсын түүхэн дэх хамгийн их буюу 800 сая ам.долларын үнэ бүхий хар тамхи хураан авчээ.
Энэ ажиллагааг тус улсын хилийн харуулын алба дотоодыг цагтаа нартай хамтран гүйцэтгэсэн гэж тэмдэглэжээ. Мельбурн хотын боомтод ачааг шалгаж байх үед акустик стерео төхөөрөмж ашиглан хар тамхиийг илрүүлжээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр 1.6 тонн метамфетамин, 37 кг героин хураагдсан аж.
Тус хэлтэст мөн энэ хэрэгт холбоотой 37, 38 настай хоёр эрэгтэй, 37 настай эмэгтэйг баривчлагдаад байгаа бөгөөд тэд буруутай нь тогдоогдвол бүх насаараа хоригдох юм байна.