Франц дахь еврэйчүүдийн булшин дээр хас тэмдэг зурсан хэрэг гарчээ
Францын Сар-Юньон хотод байрлах еврейчүүдийн булшинд халдсан хэрэг саяхан гарчээ. Тус улсын төрийн тэргүүн Эммануэл Макрон уг хэрэгт буруутай этгээдүүдийг олж, хариуцага хүлээлгэхийг үүрэг болгосон байна. Тус улсын Дотоод хэргийн сайд Бернар Казнев мөн мэдэгдэл хийв. Тэрбээр "улсынх нь үнэт зүйлсэд халдсан хэрэг боллоо” гэж онцолжээ. Сар-Юньон хотын дарга Марк Сенегийн мэдээлснээр гэмт этгээдүүдэд ойролцоогоор 400 гаруй булшийг сүйтгэсэн аж. Еврейчүүдийн оршуулгын газарт халдаж байсан тохиолдол урьд нь гарч байжээ. 1988 онд 60 булш, 2001 онд 50 гаруй булшийг ийн сүйтгэсэн байдаг. Францад ойролцоогоор 600 мянган еврей байдаг бөгөөд энэ тоогороо тэд баруун Европтоо тэргүүлдэг байна.