БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Луо Шугангтай уулзалт хийв.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг уулзалтын хүрээнд Монголын соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийлэв.
Сайд нар Монгол Улс, БНХАУ-ын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцон дараах асуудлаар хамтран ажиллахаар тохиролцов.
-Бээжин хотын Олон улсын циркийн сургуульд 15-20 оюутныг акробатчин мэргэжлээр суралцуулах,
-Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах болон соёлын өвийн хууль бус наймаатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах,
-Хоёр орны соёл, урлагийн салбарын талаарх асуудлаар зөвлөлдөн шийдвэрлэх зорилготой “Соёлын форум”-ыг 2020 оноос харилцан зохион байгуулахаар болжээ.