Дүүргүүдийн “Хүүхдийн кабинет” дараах уртасгасан цагаар ажиллаж байна
Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа билээ.
Энэ хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн бөгөөд томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн "Хүүхдийн кабинет" –ийн нэгдүгээр бүс ажлын өдрүүдэд 17.00-22.00 цаг, амралтын өдөр 10.00-16.00 цаг хүртэл ажиллах бол хоёрдугаар бүс 17.00 цагаас хойш, гуравдугар бүлгийн оршин суугчид Туул тосгоны эмнэлэгт үзүүлэх боломжтой.
Мөн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн "Хүүхдийн кабинет" ажлын өдөр 08.30-22.00 цаг, амралтын өдрүүдэд 10.00-14.00 цаг хүртэл ажиллана.