“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас тэргэнцэртэй иргэнд зориулан тусгайлан тоноглосон бага оврын автобусыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хүлээлгэн өгсөн байна. Дээрх автобусыг “MXM Монгол хүн мандугай” компани АНУ-ын стандартаар тоногложээн. Тухайлбал, тэргэнцэртэй иргэдэд үзвэр үйлчилгээ үзүүлэх, аялал зугаалгаар явуулах зэрэг нийгмийн оролцооны шаардлагад нийцүүлэн лифт болон тоноглолыг хийж өгсөн бөгөөд лифт нь 12 вольтоор ажилладаг, зургаан хүний багтаамжтай аж.
Ташрамд дурдахад, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг Хятадын засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголд анх удаа байгуулсан юм байна.