Капитрон банк 2019 онд банкны мэдээллийн технологийн суурь дэд бүтцээ сайжруулахад анхааран ажиллаж шинэ дата төвөө ашиглалтад орууллаа. Энэхүү шинэ дата төвийг ашиглалтанд оруулснаар харилцагчид хэдийд ч, хаанаас ч банкны дижитал, цахим бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй, найдвартайгаар авч, дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжтой болж байгааг дуулгахад таатай байна.
Орчин үеийн технологийн дэвшлийг агуулсан “модулар дата” төвийн онцлог нь нөөц хөргөлт, цахилгааны эх үүсвэрүүд, мониторинг, галын болон бодит аюулгүй байдлын автомат системийн цогц бүрдлүүдтэй юм. Үүнээс гадна тус дата төв нь цахилгаан эрчим хүчинд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй ногоон шийдэл бөгөөд үл тасалдах баталгаа нь олон улсын TEIR II стандартыг хангахуйц буюу 99.76% - ийн тасралтгүй ажиллагаагаар баталгааждаг Монгол Улсад анхлан нэвтрүүлж буй шинэлэг шийдэл юм.
Бид ирэх жилүүдэд харилцагчиддаа банкны үйлчилгээг илүү хялбар хүртээмжтэй хүргэхэд анхааран ажиллаж технологид суурилсан цахим үйлчилгээний шийдлүүдийг цаг алдалгүй хүргэж дижитал шилжилтийг хийхээр зорин ажиллаж байна.
Капитрон банк-Ухаалаг ирээдүйн зүгт
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.