"Apple"-ийн захирал Тим Күүк: Өнөө цагт код бичиж сурах нь Англи хэл сурахаас илүү чухал
"Apple"-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк "кодчлолын хэл бол англи хэлнээс илүү чухал хоёр дахь хэл" юм гэж хэлжээ.
Тим Күүк Франц улсад айлчлал хийх үеэрээ Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзаж, технологийн компаниудыг Европт өндөр татвар төлөхийг уриалав.
“Хэрэв би сурагч байсан бол 10 настайгаасаа Англи хэлнээс илүү кодчлолын хэл сурах байсан. Би хүмүүст англи хэлийг битгий сур гэж хэлэх гэсэнгүй. Гэхдээ та миний хувьд дэлхийн 7 тэрбум хүнд өнөө үед хамгийн их хэрэг болох хэл нь англи юм. Түүнийг хүмүүс Англи хэлнээс илүү хоёр дахь хэлээ болгож сурах ёстой" гэж Тим Күүк хэлжээ.
Түүний үзэж байгаагаар тасралтгүй хөгжсөөр байгаа технологийн ертөнцөд кодчлолын хэл сурсан хүн хаана ч амьдраад явах төдийгүй хаана ч ямар ч програм хангамжтай таарсан чөлөөтэй ашиглаж чаддаг болох аж.