МАНАН дэглэмийн эсрэг тайван жагсаал /2019.01.10/ Төв талбайд болж, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон УИХ-ын таван гишүүн болох Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нарын гишүүдтэй хамт Төрийн ордонд нэвтрэн, УИХ-ын дарга асан М.Энхболдтой уулзсан. Уг уулзалт хэвлэлд хаалттай болж байв. Уулзалтын талаар саяхан М.Энхболдын улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан хуульч Л.Гүнбилэг "Таван гишүүнтэй хамт Улсын харцага Г.Ганхуяг тэргүүтэй хэсэг хүмүүс орсон. Гэтэл тэр хүмүүс нь УИХ-ын ёслол хүндэтгэлийн өргөөнд шууд хутга гаргаад, түүн рүү дайрсан гэх мэдээлэл нь шуугиан дэгдээгээд байгаа юм. Тэгвэл УИХ-ын дарга асан М.Энхболд өөрийн твиттер хуудаснаа "Над руу ухасхийсэн хүний гарт хутга байгаагүй. Харин хамгаалалтын албаныхан хутга хураасан гэж надад танилцуулж байсан..." гэж жиргэжээ.
Сэтгэгдэл (-)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
-
Зочин ×Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
-
Зочин {[{ childComment.ip_address }]} ×{[{ childComment.text }]}{[{ childComment.like_count }]} {[{ childComment.dislike_count }]}
-
Бусад сэтгэгдэл ()
-
-
Бусад сэтгэгдэл ()