Израилийн эрдэмтэд нойр булчирхайн хорт хавдрыг 14 хоногийн дотор эмчлэх аргыг нээжээ
Израиль улсын Тель-Авивын их сургуулийн эрдэмтэд нойр булчирхайн хорт хавдрыг 2 долоо хоногийн дотор эмчлэх аргыг нээжээ. Тэдний боловсруулсан шинэ эмчилгээ нь нойр булчирхайн хорт хавдрын эсийг нэг бүрчлэн устгадаг аж.
Тус эмчилгээ нь тусгай тарилга хэлбэрээр хийгддэг юм. Тарилгад агуулагдах PJ34 нэртэй молекул нь хоёр долоо хоногийн дотор хорт хавдрын эсийн тоог 90 хувь хүртэл бууруулдаг гэнэ. Нойр булчирхайн хорт хавдар бол эмчлэх хамгийн хэцүү хорт хавдрын нэг юм. Ихэнх өвчтэй хүмүүс оношлогдсоноос хойш таван жилийн дараа нас бардаг.
Тель-Авивын Анагаах ухааны төвийн Хорт хавдрын судалгааны төвийн доктор Талия Голангийн өөрийн багтай хамтран дээрх бэлдмэлийг гаргасан бөгөөд Анагаах ухааны факультетын мэргэжилтэн Малка Коэн-Армон тус эмчилгээг өөрийн биеэр туршин үр дүнг нь "Oncotarget" сэтгүүлд нийтлүүлжээ.
Тодруулбал, судалгаагаар "PJ34" нь судсаар тарьж байх үед хүний хорт хавдрын эсийг шууд утгаж байсан гэж Малка Коэн-Армон бичсэн аж.
Туршилтыг хийхдээ хүний нойр булчирхайн хорт хавдрын эсийг суулгасан хулгана ашигласан байна. Тус бэлдмэлийг 14 хоногийн турш өдөр бүр хулганад тарьсан бөгөөд эмчилгээний эцэст хулгана хорт хавдаргүй болсон байжээ.