Америк улс Хятадтай өрсөлдөхийн тулд 22 тэрбум ам.долларын үнэтэй шумбагч захиалжээ
Даваа гарагт АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин 22.2 тэрбум долларын өртөгтэй, дэлхийн хамгийн дэвшилтэт технологи бүхий шумбагч онгоц захиалсан байна.
"Акуадор" хэмээх тус цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц нь хамгийн том буюу Виржиниа ангиллынх бөгөөд хүчин чадлаа улам нэмэгдүүлж байгаа Хятадын Тэнгисийн цэрэгтэй өрсөлдөх зорилгоор АНУ захиалж байгаа аж.
"АНУ-ын Тэнгисийн цэрэг улам хүчирхэгжиж Хятад улсын өсөн нэмэгдэж буй цэргийн хүчийг тэнцвэржүүлэхийн зэрэгцээ холбоотнуудаа хамгаалах тал дээр анхаар ажиллана" гэж АНУ-ын Номхон Далайн командлалын үйл ажиллагаа эрхэлсэн захирал Карл Шустер мэдэгдэв.
Мөн "Хятадын Тэнгист Коммунист нам цэргийн хүч чадал улам бүр нэмэгдүүлж байгаа тул АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хариу арга хэмжээ авах шаардлагатай байна. Бид үүгээрээ Хятадын өдөөн турхирах гэсэнгүй, харин тэдэнд бүх зүйл хэмжээтэйг сануулах гэсэн юм." гэж Тэнгисийн цэргийн адмирал Жорж Хаукинг мэдэгджээ.
Виржиниа ангиллын шумбагч онгоцнууд бол АНУ-ын тэнгисийн цэргийн далайд ноёрхлоо тогтооход нөлөөлсөн гол түлхүүр юм. Тэдгээр нь бусад шумбагч онгоцнууд, байлдааны хөлөг онгоцнууд болон хуурай газар байгаа дайснуудад шууд цохилт өгч чаддагаас гадна тагнуулын, эрэн хайх ажиллагаанд оролцдог ажээ.