Цахиурын хөндийн компаниуд нийт 100 тэрбум ам.долларын татвараас зайлсхийжээ
Цахиурын хөндийн хамгийн том зургаан компани энэ сүүлийн арван жилд 100 тэрбум ам.долларын татвараас зайлсхийсэн гэж Их Британийн татварын зохистой байдлыг баталгаажуулдаг Их Британийн "Fair Tax Mark" байгууллага мэдээлжээ.
Түүнчлэн Европын Комисс “Apple”, “Amazon” зэрэг АНУ-ын томоохон компаниудыг татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд байна. Харин АНУ-ын Засгийн газар компаниудыг нь онилж байгаа Европын Комиссын үйлдэлд шүүмжлэлтэй хандаж байгаа ажээ. Учир нь Брюссель АНУ-ын компаниудын хэргийг шүүхдээ өөр шалгуур ашиглаж байна гэж тэд үзсэн байна. Түүнчлэн Европын Комиссын үйлдэл олон улсууд харилцан тохирсон татварын шинэчлэл хийх ажилд заналхийлж байна гэж Барак Обамагийн Засгийн газар тайлбарлаж байна.
“Apple” компанид хийж буй шалгалт ирэх сард эцэслэгдэж, хэрэг шийдэгдэх хүлээлттэй байгаа юм. Урьдчилсан таамгаар тус компанид 19 тэрбум ам.долларын торгууль ногдуулах хүлээлттэй байна. Хэдий тийм боловч АНУ-ын Сангийн яам энэ хэмжээний торгуулийг “Apple”-д оноовол Европын Комиссын эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ.