Хойд Солонгос: Америк зул сараар ямар бэлэг авахаа өөрсдөө шийднэ
Мягмар гаригт Хойд Солонгос АНУ ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө цөмийн зэвсгээс ангижруулах тухай яриа хэлэлцээ хийхээс цааргалж, манай улсыг үл хүндэллээ хэмээн мэдэгджээ.
Хойд Солонгосын гадаад яамны дэд сайд Ри Тай Сонг Вашингтоныг буулт хийхийн оронд “цаг хороохыг эрмэлзэж байна” гэж буруутгав.
"АНУ үндсэндээ бидэнтэй хэлэлцээр хийж байгаа дүр үзүүлэн чулуу хөөлгөнгөө өөрсдөө сайн санааны элч мэт харагдахыг хичээж байна. Ялангуяа Ерөнхийлөгч Трамп ямар ч хэлэлцээр хийх хүсэлгүй, харин өөрөө дахин сонгогдохын тулд биднийг ашиглаж байна. Америк зул сараар ямар бэлэг авахаа өөрсдөө шийднэ. Хэрвээ нааштай үр дүн хүлээж байгаа бол АНУ буулт хийх хэрэгтэй" гэж Ри төрийн мэдээллийн агентлагт өгсөн мэдэгдэлдээ дурджээ.
Ри Тай Сонг мөн АНУ-ын Төрийн департаментыг "тогтвортой, нягт яриа хэлэлцээ" хийхийг уриалав.
Хойд Солонгос, АНУ-ын хоорондын хэлэлцээ өнгөрсөн аравдугаар сард Стокхольм хотод болсон бөгөөд өдрийн турш үргэлжилсэн ажлын түвшний уулзалтын дараа хэлэлцээр нь зогсонги байдалд орсон билээ.