Арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) нутгийн гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъё хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 12 цагаар болон нэг, тав хоногоор нарийвчлан гаргаж радио, телевиз, хэвлэлээр нийтэд мэдээлдэг. Цаг агаарын байдал эрс өөрчлөгдөн цаашид хөдөө аж ахуйн болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй тохиолдолд “Урьдчилан анхааруулах мэдээ”, “Урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ” гаргаж радио, телевизээр нийт ард ¬иргэдэд, харин эд хөрөнгө, иргэдийн амь нас хохирохоор онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр бол “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ” гаргаж “Харанга” дохиотойгоор мэдээлэх ба мэдээллийг онцгой байдлын шугамаар нийт ард иргэд, төр засгийн бүх шатны удирдлагад шуурхай хүргэдэг. Холбогдох газрын удирдлага “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ”-г хүлээн авмагц мэдээллийг өөрийн харъя нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэгтэй.

Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрстсэн, байгаль орчин, эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж, уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаарх мэдээллийг нэгтгэн аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтэс, Улсын онцгой байдлын ерөнхий газар, аймгийн Цаг уур, орчны шинжилгээний алба, Улаанбаатар хотын Ус цаг уурын хүрээлэнд 3 хоногийн дотор ирүүлнэ.

Цаг агаарын мэдээний талаар лавлах, эсвэл байгаль цаг уурын сонин хачин үзэгдлийн талаарх мэдээллийг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 326606, 326609 утсаар өгөх юмуу "УБ-46, Жуулчны гудамж-5, Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс" гэсэн хаягаар ирүүлнэ.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Арванхоёрдугаар сарын агаарын температурын уур амьсгалын дундаж нь Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Увс, Баянхонгорын хойд хэсгээр -22..-300С, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор -8..-140С, бусад нутгаар -16..-210С байдаг. Гэхдээ зарим жил энэ утгаас нилээд хазайдаг. Тухайлбал, сүүлийн 30 гаруй жилийн байдлаар 1984, 2001, 2002, 2005, 2009, 2011, 2012 онд ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 2-6 градусаар хүйтэн байж, шөнийн үнэмлэхүй бага температур Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсгээр -47..-550С, Арвайхээр, Цэцэрлэг орчим болон Өмнөговийн нутгаар -30..-350С, бусад нутгаар -39..-440С хүрч хүйтэрсэн бол 1987-1990, 1995-1999, 2013, 2015-2017 онд дунджаас 1-7 градусаар дулаан болж, өдрийн үнэмлэхүй их температур Өмнөговийн нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд хэсэг, Арвайхээр, Цэцэрлэг орчмоор +9..+150С, бусад нутгаар +1..+70С хүрч дулаарсан байна.Уур амьсгалын дундаж байдлаар Увс, Завханы хойд, Сэлэнгийн баруун, Дорнодын зүүн хэсгээр 4-8мм, бусад нутгаар 0-3 мм цас ордог. Гэвч 1976-77, 1986, 2001, 2004, 2008, 2009, 2010, 2012 онд ихэнх нутгаар, 1991, 1993, 1996, 2002, 2007 онд нутгийн өмнөд хэсгээр, 1978, 2000 онд нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 1-3 дахин их цас орсон бол 1973, 1975, 1981, 1983, 1997, 1998, 2005, 2006, 2014,2017 онд ихэнх нутгаар дунджаас харьцангуй бага цас оржээ.

Уур амьсгалын дундаж байдлаар цасны дундаж зузаан 2-8 см байдаг боловч цас их орсон жил уулархаг нутгаар 24-30 см, бусад нутгаар 18-23 см зузаан цасан бүрхүүл тогтдог.

Салхи 16 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3 удаа тохиолддог. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1986, 1989, 1991-1993, 2001-2004, 2006-2010 онд говь тал хээрийн нутгаар 18-24 м/с, ялангуяа 1987, 1989 онд Баян-Өлгий, Говь-Алтайн нутгаар, 1986, 1991, 1993, 2001-2004, 2006-2010 онд Арц богдын өвөр хоолойгоор 34-40 м/с хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байв.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Бaруун аймгуудын нутаг. Увсын ихэнх нутаг, Завханы хойд хэсгээр ОЖД-с 1.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Энэ сард Баян-Өлгий, Баянхонгорын өмнөд, Ховд, Говь-Алтайн ихэнх нутгаар ОЖД-с ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэг ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутаг. Өвөрхангайн ихэнх нутаг, Төв аймгийн өмнөд хэсгээр ОЖД-с 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч нэлээд чангарч Дархадын хотгороор шөнөдөө 39-44 градус өдөртөө 29-34 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байх төлөвтэй.

Энэ сард ихэнх нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи сарын нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Зүүн аймгуудын нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн буюу Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байх төлөвтэй.

Энэ сард ихэнх нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бага зэргийн цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 18-20 м/с, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 12-14 м\с хүрч цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн аймгуудын нутаг. Ихэнх нутгаар ОЖД-с 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх төлөвтэй.

Энэ сард ихэнх нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 18-20 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр Арц Богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419