Австрали улс жолоо барингаа утсаа оролдож байгаа хүмүүсийг илрүүлэх камертай болжээ
Австралийн эрх баригчид жолооны хүрдний ард гар утсаа ашигладаг жолооч нарыг барихад зориулагдсан "өндөр нарийвчлалтай илрүүлэх камер" зохион бүтээсэн болохоо зарлав.
Тус улсын Авто замын сайдын сайд Эндрю Констанс "Энэ бол дэлхийн анхны гар утсаа ашигладаг жолооч нарыг ирүүлдэг технологи юм. Бид суурин болон хөдөлгөөнт камерын тусламжтай бид ийм үр дүнд хүрсэн болно" гэж мэдэгджээ.
Камерууд хиймэл оюун ухааныг ашиглан камер дээрх дүрсийг шалгаж, гар утасны хууль бус хэрэглээг илрүүлдэг аж.
Ирэх гурван жилийн хугацаанд орон даяар нийт 1145 газар тус камерыг байрлуулахаар төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар 80 гаруйг туршилтын журмаар байршуулаад байгаа юм байна.
Уг камеруудыг 7 хоног туршихад 80 гаруй байршлаас 10000 гаруй иргэн жолоо барингаа утсаар ярьж явсан нь тогтоогдсон нь асар өндөр тоо юм гэж Сидней хотын замын цагдаагийн газраас мэдээлжээ.
Австралийн зам тээврийн хуулийн дагуу зөрчил гаргагчдад энгийн бүсэд утас хэрэглэсэн бол 340 австрали доллар, сургуулийн бүсэд хэрэглэсэн бол 450 австрали доллар хүртэлх торгууль ногдуулж, шаардлагатай гэж үзвэл жолоо барих эрхийг нь нэг жил хасдаг юм байна.
Албан ёсны статистик мэдээнд 2018 оны байдлаар утсаар ярингаа жолоо ярьж явсан 354 хүн нас барсан гэсэн тооцоо гарчээ. Орон нутгийн эрх баригч нар энэхүү шинэ технологийн тусламжтай 2021 он гэхэд энэ төрлийн зам тээврийн ослын тоог 30 хувиар бууруулахыг хүсч байгаа гэнэ.