АТГ: Ч.Сайханбилэгийг оргон зайлсан үндэслэлээр интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг мэдээллийг Авлигатай тэмцэх газраас батлаж байна. Тодруулбал тэрбээр өнгөрсөн аравдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлах хүсэлт гаргасан.
Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх Ч.Сайханбилэг нарын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хилийн хориг тавьсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн дараа Ч.Сайханбилэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Монгол Улсыг орхин гарсан юм.
Гэвч Ч.Сайханбилэг шүүхээс товлосон хугацаандаа эх орондоо ирээгүй байна. Түүгээр ч барахгүй ирэх хугацаагаа хоёр ч удаа хойшлуулжээ. Тиймээс түүнийг оргон зайлсан гэдэг үндэслэлээр олон улсад эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг АТГ-аас өгч байна.
Түүнийг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр шалгаж байгаа билээ.