Лионель Месси 6 дахь удаагаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч, дээд амжилт тогтоолоо
Аргентины хөлбөмбөгчин, Испанийн “Барселона” клубын довтлогч Лионель Месси Дэлхийн шилдэг хөлбөгчинд олгодог “Алтан бөмбөг”-ийн эзнээр 6 дахь удаагаа тодорч, дээд амжилт тогтоожээ. Үүнээс өмнө Лионель Месси болон Италийн “Ювентус” клубын довтлогч, Португалийн хөлбөмбөгчин Кристиан Роналдо нар 5 удаа энэ шагналын эзэн болж байсан аж.
"Би анх "Алтан бөмбөг” шагналыг авснаас хойш 10 жил өнгөрчээ. Тэр үед би 22 настай байсан. Туулж өнгөрүүлсэн бүх зүйл миний хувьд төсөөлшгүй ” хэмээн Парис хотын Шатле театрт болсон шагнал гардуулах ёслолын үеэр Лионель Месси ярьжээ.
Аргентины довтлогч маань “Барселона” клубын бүрэлдэхүүнд 700 тоглолтод оролцож бөгөөд энэ хугацаанд тэрбээр нийт 614 гоол оруулж 34 цом, түүний дотор Ла Лигийн аваргаар 10 удаа, Аваргуудын лигийн аваргаар дөрвөн удаа тодорч, түүнчлэн бусад олон тооны рекорд эвдэн, шагнал хүртсэн юм.
Энэ жилийн шилдэг 10 хөлбөмбөгчнөөр дараах тамирчид тодорчээ
1. Лионель Месси (Барселона болон Аргентин)
2. Виржил Ван Дейк (Ливерпүл болон Нидерланд)
3. Кристиано Роналдо (Евэнтус болон Португали)
4. Садио Манэ (Ливерпүл болон Сенегал)
5. Мухамед Салах (Ливерпүл болон Египет)
6. Килиан Мбаппе (Парис Сен Жермен болон Франц)
7. Алиссон (Ливерпүл болон Бразил)
8. Роберт Левандовски (Байерн Мюньхен болон Польш)
9. Бернардо Силва (Манчестер Сити болон Португали)
10. Рияд Махрез (Манчестер Сити болон Алжир)