Путин бүх ухаалаг утас, компьютер дээр Оросын аппликэйшн суулгасан байх ёстой гэсэн хууль батлав
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гаригт тус улсад худалдаалагдаж буй бүх ухаалаг утас, компьютер, ухаалаг телевизорт Орост хөгжүүлсэн програм хангамж урьдчилан суулгаж өгөхийг шаардсан хууль тогтоомжид гарын үсэг зурав.
Ирэх оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох энэхүү хуулийн төсөлд зарим электрон бараа худалдаа эрхлэгчдийн зүгээс эсэргүүцэл үзүүлсэн бөгөөд шинэ хуулийг тэдэнтэй зөвлөлдөхгүйгээр батлагдсан гэж мэдэгджээ.
Энэхүү хуулийг Оросын мэдээллийн технологийн компаниуд гадаадын компаниудтай өрсөлдөхөд туслахын тулд баталсан гэж Владимир Путин мэдэгдсэн байна.
Тус улсын гар утасны зах зээлд "Apple", "Samsung", "Huawei" зэрэг гадаадын компаниуд ноёрхлоо тогтоогоод байгаа юм. Тус хууль тогтоомжийн дагуу ОХУ-ын засгийн тухайн төхөөрөмжийн төрлөөс хамаарч суулгах шаардлагатай Орост хөгжүүлсэн програмын жагсаалт өөрчлөгдөнө гэж хэлсэн байна.
Орос улс сүүлийн жилүүдэд интернетийн хатуу хуулиудыг нэвтрүүлж байгаа бөгөөд хайлтын системээс хайлтын үр дүнг устгах, мессежийн үйлчилгээ, хайлтын түлхүүр үг зэрэг зүйлсийг улсаас хянах болсон юм.