Капитал банканд Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсан талаар тайлбар гаргажээ

Капитал банканд Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсан талаар тайлбар гаргажээ

НДЕГ-аас Капитал банканд байршуулж байсан Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн талаар мэдэгдэл гаргажээ.

МЭДЭГДЭЛ

2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр

КАПИТАЛ БАНКАНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН МӨНГӨН ХӨРӨНГӨ БАЙРШУУЛСАН ТУХАЙ:

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банктай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулан харилцах болон хадгаламж хэлбэрээр мөнгөн хөрөнгө байршуулж эхэлсэн. Тус банканд байршуулсан мөнгөн хөрөнгө 2012 онд 31.4 тэрбум төгрөг, 2013 онд 126.5 тэрбум, үүнээс хадгаламж нь 105.0, 2014 онд 209.4 тэрбум, үүнээс хадгаламж нь 190.0, 2015 онд 238.0 тэрбум, үүнээс хадгаламж нь 185.0, 2016 онд 224.1 тэрбум,үүнээс хадгаламж нь 180.0, 2017 онд 228.1 тэрбум, үүнээс хадгаламж нь 20.0,  2018 онд 105.3, үүнээс хадгаламж нь 2.4 тэрбум төгрөг тус тус байсан.

НДЕГ нь 2016 оны наймдугаар сараас Капитал банканд мөнгөн хөрөнгө нэмж байршуулаагүй бөгөөд 2017-2018 онд хугацаа дууссан “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г сунгалгүй мөнгөн хөрөнгийг хадгаламжаас харилцах дансанд шилжүүлсэн болно.

Тодруулбал, Капитал банканд байсан 79.0 тэрбум төгрөгийн Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 26-нд дууссан тул гэрээг сунгалгүйгээр мөнгөө буцааж татах зорилгоор зарлагын гүйлгээ хийлгэх төлбөрийн хүсэлтийг удаа дараа  хүргүүлсэн боловч гүйлгээ хийгдээгүй.

Гэрээ сунгагдаагүй байх хугацаанд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт шийдвэр гаргах ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Байнгын хорооноос чиглэл өгсөн болно.

Байнгын хорооноос өгсөн чиглэлд “...банкуудын хадгаламжийн дундаж хүүг баримтлан нэн даруй байршуулах, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх”, “...хүүгийн орлогыг нэмэгдүүлэх, хадгаламжид байршуулалгүй харилцахад байршуулж байгаагаас учирсан хохирлыг шийдвэрлэх арга хэмжээ авах” гэж заасан байсан.

Энэ чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд 2018 оны зургаадугаар сард хугацаа дуусаж  харилцах дансанд шилжүүлсэн 79.0 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг хадгаламжийн дансанд шилжүүлэн 15.2 хувийн хүүтэй, есөн сарын хугацаатай байршуулах, ингэхдээ хүүг дөрөвдүгээр сарын 1-нээс тооцон нөхөж авах нөхцөлтэйгөөр гэрээг сунгасан. Өөрөөр хэлбэл, мөнгөн хөрөнгийг тухайн банкны дотор данс хооронд шилжүүлсэн.
Дээрх 79.0 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан бөгөөд гэрээг сунгаагүй тул мөнгөн хөрөнгө  харилцах дансанд шилжсэн. Энэ хугацаанд НДЕГ-аас Капитал банканд удаа дараа  төлбөрийн хүсэлт хүргүүлж зарлагын гүйлгээ хийхийг шаардсан боловч шаардлагыг хангахгүй байсаар 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрээр Капитал банк татан буугдсан болно.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтын хүрээнд арилжааны бүхий л банктай хамтран ажиллаж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах эх үүсвэрийг тухайн банкаар үйлчлүүлдэг тэтгэвэр авагчдын тоо, тэтгэврийн зээлийн дүнгээс хамааруулан байршуулж ирсэн.

Энэ хүрээнд 2018 оны нэгдүгээр сард ХААН болон Төрийн банктай, гуравдугаар сард тэтгэвэр олгодог бусад банктай “Хамтран ажиллах гэрээ”, “Мөнгөн хадгаламжийн гэрээ” байгуулан 12 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгон бууруулсан.

Тухайн үед Капитал банкаар 38,038 иргэн тэтгэврээ авч, 11,815 тэтгэвэр авагч 26.5 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байсан бол Худалдаа хөгжлийн банкаар 551 хүн тэтгэврээ авч, 114 тэтгэвэр авагч 0.3 тэрбум төгрөгийн  зээлийн үлдэгдэлтэй, Чингис хаан банкаар 251 иргэн тэтгэвэр авч, 194 тэтгэвэр авагч 0.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Голомт  банкаар 1,559 иргэн тэтгэвэр авч, 320 тэтгэвэр авагч 1.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Улаанбаатар хотын банкаар 3,290 хүн тэтгэвэр авч, 1,899 тэтгэвэр авагч 4.5 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Капитрон банкаар 2,321 иргэн тэтгэвэр авч, 1,170 тэтгэвэр авагч 3.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Үндэсний  хөрөнгө оруулалтын банкаар 107 иргэн тэтгэвэр авч, 80 тэтгэвэр авагчийн зээлийн үлдэгдэл 0.3 тэрбум төгрөг тус тус  байсан.

Дээрх зээлийн судалгаа, тэтгэвэр авагчийн тооноос хамааруулан Капитал банканд тэтгэврийн зээлийн хүү бууруулах эх үүсвэрт зориулан 2.4 тэрбум төгрөгийг хугацаа дуусаж харилцах дансанд шилжсэн мөнгөн хөрөнгөөс шилжүүлэн гэрээг байгуулсан болно.

Өөрөөр хэлбэл, тухайн банкаар үйлчлүүлэгч тэтгэвэр авагчдын тоо, мөн тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэдийн тооноос хамаарч зээлийн хүү бууруулах эх үүсвэрийг ялгаатай тогтоож байршуулсан.

Түүнээс биш хэвлэл, олон нийтийн сүлжээгээр бичиж байгаа шиг Капитал банканд зориудаар мөнгөн хөрөнгө нэмж байршуулсан, давуу байдал олгож бусад банкнаас илүү их хөрөнгө байршуулсан зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419