Ирэх онд таны төлөх авто зам ашигласны төлбөр ингэж НЭМЭГДЭНЭ
НИТХ-ын өчигдрийн хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталлаа.
Шинэчлэн баталсан дүнгээр автомашин эзэмшигчдийн төлдөг байсан төлбөр хамгийн багадаа тав дахин нэмэгдлээ. Тухайлбал, 2000 см3 хүртэл багтаамжтай тээврийн хэрэгсэл, үүний хамгийн гол төлөөлөл болох приүс автомашин эзэмшигч 2019 онд авто зам ашигласан хэмээн 20 мянган төгрөг төлдөг байсан бол ирэх онд 100 мянган төгрөг төлнө.
Ийнхүү төлбөрийг тав дахин нэмснээр 2020 онд авто зам ашигласны төлбөрөөс төсөвт 73 тэрбум 579 сая 715 мянган төгрөг төвлөрүүлэхээр тооцоод байгаа аж. 2019 онд энэ тоо 12 сая 795 сая 600 мянган төгрөг буюу даруй 60 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм байна.
Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр эргээд бидний зорчиж байгаа замыг засахад зарцуулагдана гэдгийг албаныхан тайлбарлаж байгаа юм.
Нэмэгдсэн дүнгээр та ирэх онд авто зам ашигласан хэмээн хэдэн төгрөг төлөхөө доорх хүснэгтээс харна уу.