Америкчууд "Хар баасан" гаригаар 7.9 тэрбум ам.долларын худалдан авалт хийж дээд амжилт тогтоожээ
Энэ жилийн Хар баасан гаригаар Америкчууд 7.4 тэрбум доллар, Талархлын өдөр 4.2 тэрбум долларын худалдан авалт хийж дээд амжилт тогтоожээ.
Хэрэглэгчид жилийн хамгийн том хямдралын өдөр өмнөх оноос 11.5 хувиар илүү худалдан авалт хийсэн бөгөөд үүнээс хамгийн их орлогыг цахим худалдааны "Amazon, "Ebay" компаниуд олсон аж. Мөн Хар Баасан гаригаар 2.9 тэрбум долларын ухаалаг утас зарагдсан нь мөн дэлхийн хаана ч болж байгаагүй үзүүлэлт болсон байна.
Сонирхолтой нь Хар Баасан гаригаар тоосго, зуурмагийн борлуулалт 4.2 хувиар өссөн нь Америкчууд нийтээрээ зул сараар том зүйл төлөвлөж байгааг илтгэсэн хэрэг боллоо.
Ерөнхийдөө цахим худалдан авагчдын тоо өнгөрсөн оноос 42.3 хувиар өссөн бөгөөд энэ нь томоохон сүлжээ дэлгүүрүүд цахим худалдаан дээр илүү анхаарч ажилласан нь илт байгаагийн илрэл болов.