Ши Жиньпин насаараа төр барихгүй болохыг Хятадын өндөр албан тушаалтан баталжээ
Хятадын Коммунист Намын төв хорооны өндөр албан тушаалтан сэтгүүлч нартай уулзаж Ши Жиньпин удаан эрх мэдлээ хадгалж чадахгүй гэж мэдэгдсэн байна.
Намын удирдлагуудыг бэлддэг Коммунист дээд сургуулийн орлогч дарга Си Чунтао энэ сарын эхээр Хятадын Сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулсан семинарт сурвалжлагчид хэлэхдээ өмнө нь эрх мэдлийг жигд, тэгш эрхтэйгээр шилжүүлдэг байсан бол энэ тогтолцоо алдагдсан, харин энэ бүхний ард байгаа хүн болох Ши Жиньпин өөрийнхөө эхлүүлсэн зүйлийн золиос болно гэсэн байна.
2018 оны 3-р сард, Бүх ард түмний их хурлаар Ши Жиньпин ерөнхийлөгчийн бзрэн эрхийн хугацааг хязгаарлах тухай тогтоолыг хүчингүй болгож, эрх мэдлийнхээ хугацааг хязгааргүй болгох хуулийн төслийг баталсан билээ. Энэ нь ч олон улсын хэмжээнд шүүмжлэлд өртөж байсан юм.
БНХАУ-ын хамгийн том эрх мэдэлтэн Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга, намын төв цэргийн комиссын дарга байдаг. Өмнө нь нэг хүн 3 удаа сонгогдох эрхтэй байсан бол Ши Жиньпин энэ тоог хязгааргүй болгож чадсан нь ямар их эрх мэдэл өөр дээрээ төвлөрүүлснийг илтгэнэ.