Малайзад баасан гаригийн мөргөлөө тасалсан 6 залууд хорих ял өгчээ
Малайзад анх удаа баасан гаригийн мөргөлдөө оролцоогүй 6 эрэгтэйд хорих ял өгчээ. Тэдгээр 6 эрэгтэй нь бүгд лалын шашинтнууд бөгөөд гурав нь өсвөр насныхан аж. 35 настай Хайрул Азле Абдул Расид, 25 настай Абдул Малек Мохд, 22 настай Мухамад Хафизи Абдул Разак, 19 настай Мухаммед Алиффикри А Маззани болон нэр нь үл мэдэгдэх 17 настай хоёр хүү өнгөрсөн наймдугаар сарын 23-ны баасан гаригийн залбиралд алгассан хэргээр яллагдсан бөгөөд тус бүр нэг сар шоронд хоригдож, 500 ам.долларын торгууль төлөх юм байна.
Анх 2016 онд баасан гаригийн мөргөлд оролцоогүй хүмүүсийг шийтгэх хууль батлагдсан бөгөөд энэ хуулийн дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 1-12 сарын хорих ял, 400-2000 ам.долларын мөнгөн торгууль оногдуулах ял оноодог аж. Гэхдээ энэ хуулийн дагуу өмнө нь хэн ч шийтгэгдэж байгаагүй бөгөөд энэ нь анхны тохиолдол болж байгаа аж.
Дээрх эрэгтэйчүүд нь мөргөл үйлдэх ёстой өдөр сүмд байхын оронд гэр бүлийнхэнтэйгээ усан оргилуурын дэргэд сэрүүцэж байсан нь хяналтын камерт бичигдэж үлдсэн нь гол нотлох баримт болжээ.