Куба улс дэлхийн хамгийн тогтвортой хөгжилтэй орноор тодорчээ
Куба бол дэлхийн хамгийн тогтвортой хөгжсөн орноор тодорчээ.
Социалист аралын улс болох Куба нь эдийн засгийн хориг арга хэмжээнд 60 гаруй жил байсны хүчээр Их Британи, АНУ зэрэг өндөр хөгжилтэй капиталист орнуудаас илүү тогвортой хөгжилтэй орон болж чаджээ.
Антропологич Жейсон Хикелийн боловсруулсан Тогтвортой хөгжлийн индекс нь тухайн улс орны хүний дундаж наслалт, эрүүл мэнд, боловсролын статистикийг "экологийн хэт ачаалал" буюу хүрээлэн буй орчинд үзүүлж байгаа нөлөөтэй нь харьцуулах байдлаар үр дүнгээ гаргадаг аж.
Өөрөөр хэлбэл аливаа улс оронд амьдардаг хүмүүс хэр сайн амьдарч байгаа болон хүрээлэн буй орчиндоо хэр зэрэг хандаж байгаагаар оноо нь тавигдах юм.
Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харахад 2015 оноос эхлэн Куба 0.859 оноотой тэргүүлж байгаа гэнэ. Харин манай орны хувьд 163 орноос 32-т жагссан нь өмнөх жилүүдийнхээс өссөн үзүүлэлт болжээ.
Хүний хөгжлийн индекс нь хүний дундаж наслалт, боловсрол, нэг хүнд ноогдох улсын нийт орлогыг тооцдог буюу хувь хүний нөхцөл байдлыг авч үздэг бол Тогтвортой хөгжлийн индекс нь тухайн улс орны нийгмийн байдлыг бүхэлд судалсны үндсэнд дүнгээ гаргадаг аж.
"Өндөр хөгжилтэй улс орнууд уур амьсгалын өөрчлөлт болон экологийн бусад хэлбэрийн өөрчлөлтөд томоохон хувь нэмэр оруулдаг. Энэ нь дэлхийн өмнөд нутгийн ядуурсан орнуудад сөргөөр нөлөөлдөг. Уур амьсгалын өөрчлөлт хэдийнээ өлсгөлөнгөөс илүү том асуудал болсон. Мөн хөгжингүй орнуудад амьдардаг хүмүүс хангалттай орлоготой ч нийгмээс авах дарамт хэт өндөр, дээрээс нь хэт олон зүйлээс хараат болсон байдаг. Тиймээс томоохон улс орнууд энэ жагсаалтанд сүүлийн байранд орох нь элбэг үзэгдэл" гэж ноён Хикель хэллээ.
2019 оны Хүний хөгжлийн индексээр 14-р байрт ордог Их Британи харин Тогтвортой хөгжлийн индексээр 131-т ордог бол АНУ 159-т оржээ.