Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг саатуулжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 406 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 380 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зам орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулж явахыг анхааруулж байна.