Ой тогтоолтын тамирчид багийн нийлбэр оноогоор тэргүүлж, “Дэлхийн аварга” боллоо
Олон улсын ой тогтоолтын холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Жухай хотод өрвөннэгдүгээр сарын 29-өөс энэ сарын 1-нд болж өндөрлөлөө. Тэмцээнд 12 орны 167 тамирчид өрсөлдөж, Монгол Улс багаараа олон улсын холбооны дэлхийн аварга болов.
Манай улсыг төлөөлөн 14 тамирчин багш, дасгалжуулагч нар оролцсоноос 16 алт, 18 мөнгө, 19 хүрэл медаль хүртсэн байна.
Тодруулбал, бага насны ангилалд Азийн Мастер Ш.Наранбат 4824 оноогоор тэргүүн байр, Aзийн Мастер Ши Жамиан 4516 оноогоор удаалж, Азийн Мастер Б.Жамбалбаярням 4207 оноо оноогоор гуравдугаар байранд шалгарлаа.
Тэмцээний өсвөр насанд ангилалд Азийн Мастер Б.Энхбаясгалан 6993 оноогоор тэргүүлж, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 6891 оноо, ОУ-ын Мастер У.Солонго 6356 оноогоор тус тус удаалжээ.
Харин насанд хүрэгчдийн ангилалд Андрей Мюзи 8170 оноогоор тэргүүлж, ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 7203 оноо, Их Мастер Б.Лхагвадорж 7112 оноо тус тус шалгарав.
Мөн тэмцээний үеэр өсвөр насны ангилалд Азийн Мастер Б.Энхбаясгалан "Түүхэн үйл явдал" төрөлд 5 минутад 133 үйл явдал, бага насны ангилалд Азийн Мастер Б.Жамбалбаряням "Зураг" төрөлд 5 минутад 333 зураг, Азийн Мастер Ш.Наранбат "Түүхэн үйл явдал" төрөлд 104 үйл явдал тогтоон тус тус дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
Ингээд дээрх амжилтуудаар нийт багийн оноогоор манай улс 21308 оноогоор аварга боллоо.
Удахгүй тамирчид дараагийн тэмцээн болох Үхань хотыг зорино.