Өнгөрөгч амралтын өдрүүдэд 43 зорчигчтой автобус Чита орчим явж байгаад гүүрэн дээрээс гол руу унаж, 19 хүн амиа алдсан байна.
Тус автобус нь Сретенск хотоос Чита орохоор явж байсан бөгөөд Байгаль нуур орчмын Куэнга голын гүүрэн дээгүүр гарах үед дугуй нь хагарснаас болж автобус замаасаа гаран голын мөс рүү унажээ.
Үүнээс болоод автобусны жолоочтой нийлээд 19 хүн амиа алдаж, 22 хүн хүндээр бэртсэн гэж орон нутгийн цагдаагийн алба мэдээлжээ.
Тус автобусны ойролцоо явж байсан машин замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн байж болзошгүй тул ОХУ-ын мөрдөн байцаах хороо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.