Турин хотоос дайны үеийн тэсрээгүй бөмбөг олдсоноос болж 10 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ
Дэлхийн хоёрдугаар дайны бөмбөг Италын Турин төв хэсгээс олдсонтой холбогдуулан нийт 10,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар BBC агентлаг мэдээлжээ. Мөн тухайн бүст амьдардаг 50,000 орчим хүмүүсийг гэрээсээ гарахыг хориглосон байна..
Тэс Дэлхийн 2-р дайны үеэр тус хотод хаягдсан Их Британийн тэсрэх бөмбөг нь дотроо 65 кг динамит агуулж байгаа, хэрвээ дэлбэрвэл нийт 100 м-ын радиус дахь газар үнс нурам болох аюултай ажээ.
Турин хотын дарга Чиара Аппендино хэлэхдээ тэсрэх бөмбөг цэнэгтэй хэвээр байгаа учраас нэн даруй аюулгүй болгох шаардлагатай гэжээ.
Тус бөмбөг нь Америкт үйлдвэрлэсэн бөмбөг бөгөөд сапёрууд нэн даруй аюулгүй болгохоор ажиллаж байгаа аж.
Дэлхийн II дайны үед Италын нутаг дэвсгэрт 1 сая гаруй бөмбөг хаясны 20 гаруй хувь нь дэлбэрээгүй байна. Тэсрэх бөмбөгүүд хэдэн сар тутамд ихэвчлэн зам тавих, шинэ барилгын суурь ухах үед олддог ажээ.