Арчаагүй хүмүүс л ХДХВ, ДОХ-ын халдвар авч байна!

Арчаагүй хүмүүс л ХДХВ, ДОХ-ын халдвар авч байна!

Жил бүрийн арван хоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхийн даяар ДОХ-той тэмцэх өдөр болгосон. ДЭМБ-аас 2019 оны энэ өдрийг ХДХВ, ДОХ-ын асуудалд иргэн, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор "Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор зохион байгуулж өнгөрүүллээ.

Монгол улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2019 оны аравдугаар сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 281 тохиолдол мэдээлэгдсэн ба үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна.  Өнгөрсөн оны өдийд дээрх тоо 268 байсан юм.

Энэ тоо 3 сая гаруй хүн амтай манай орны хувьд маш өндөр үзүүлэлт юм. 

2019 онд шинээр ХДХВ-ийн халдварын 13 тохиолдол бүртгэгдсэн ба хэсэг зуурын жаргалаас болж насаараа тарчлах зовлонг үүрнэ гэдэг юутай харамсалтай. Яагаад ийнхүү бичиж байна вэ гэхээр, манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжагдаагүй байгаа юм.

ХДХВ-ийн халдвартай 17 эхээс 25 хүүхэд төрсөн (8 эх давтан төрсөн) бөгөөд бүх хүүхдүүд эрүүл саруул бойжиж байна. ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа (15-39 нас) оношлогджээ.

Монгол улсын сүүлийн 10-15 жилийн хугацаан дахь бэлгийн замаар дамжих халдварыг аваад үзвэл, заг, хүйтэн, трихомониаз өвчний халдвар буурах хандлагатай байна. Ялангуяа трихомониазын халдвар нэлээд буурчээ. Харин тэмбүүгийн халдвар нэмэгдэж, сүүлийн арван жилд бараг гурав дахин өссөн байна. Үүнийг дагаад ХДХВ-ын халдварын бэлгийн замаар дамжих тохиолдлын тоо нэмэгдэж байгаа юм. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Монгол Улсад 615 хүн ХДХВ-ийн халдвартай байх боломжтой гэж тооцоолсон. Үүний 38 хувь буюу 281 тохиолдлыг илрүүлээд байна. ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 87 хувь нь ретро вирусийн эсрэг эмчилгээнд хамрагдаж, тэдний 79 хувьд ХДХВ-ийн ачаалал дарангуйлагдсан. Манай төв 2010 оноос өмнө “Глобал” сангийн дэмжлэгээр оношилгоо эмчилгээний эм бэлдмэлийг авч байсан бол, 2013 оноос хойш энэ эм, оношилгоо, эмчилгээний зардлыг Монгол Улсын Засгийн газар бүрэн дааж, жил бүр 300-500 сая төгрөгийг улсын төсвөөс гаргах болсон. ХДХВ, ДОХ-той нэг хүний жилд хэрэглэх эмчилгээний зардалд дунджаар 2-5 сая төгрөг зарцуулдаг. Тухайлбал, ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх зорилгоор нэг эх, хүүхдэд хэрэглэгдэх эмийн зардалд жилд 2.5-3 сая төгрөг зарцуулдаг” гэж хэлсэн байна.

Түүнчлэн хамгийн аймшигтай нь, ДОХ-ын вирус тээгчдийн нас улам залуужсаар байна. Нийт тогтоогдсон 107 тохиолдол буюу 38.1 хувь нь 16-39 насандаа ДОХ тусжээ.

Ерөнхийдөө халдвар тээгчдийн 97 хувь нь 20-45 насныхан бөгөөд 81,2 хувь нь эрчүүд. Үүний 80 хувь нь бэлгийн цөөнх эрчүүд байгаа юм. Мөн 5 халдвар тээгч тутмын нэг нь гэр бүлтэй. Эхнэр, нөхөр хоёрын аль нэг нь, бүр хоёулаа ч энэ өвчний вирус тээгч болсон тохиолдол манайд бий. Үүнээс гадна 5 өвчтөн тутмын 2 нь орон нутагт амьдардаг байна. Монгол улс 21 аймагтай гээд аваад үзвэл 12 аймагт нь ДОХ-ын вирус тээгчид амьдарч байна гэсэн баримт судалгаа бий.

Тиймээс бид үр хүүхдээ болзошгүй эрсдэлээс хамгаалж, бэлгийн аюулгүй, зөв зан үйлд сургах шаардлагатай байна. Дээр нь гэр бүлтэй хүмүүс араар тавилтын хор уршгийг ойлгон ухаарч, үнэнч байдлыг эрхэмлэх нь зүйтэй. Эс бөгөөс энэ нийгэм хэдэн жилийн дараа ХДХВ-ийн халдвартай залуусаар дүүрэх нь ээ.

Амьдрал маш богинохон. Тэр дундаа өвдсөн хүмүүст цаг хугацаа секундээр хэмжигддэг гэдэг. Ирээдүй, хойч үеэ бодож "Өвчин хийсэж ирдэг" гэх ахархан ойлголтоосоо салж өөртөө хайртай байцгаая. Монголын улсын эрүүл мэндийн салбарт асуудал доголдол их байгаа ч манай эмч нар эрүүл ахуйн шаардлагыг сайтар сахиж ажилладгийг үүнд дурдах нь зөв юм. Харин одоо ард иргэд ухамсартаа шаардлага тавьж, бэлгийн замын халдварт өвчнөөс өөрсдийгөө хамгаалж, эрүүл ахуйг чандлан сахих хэрэгтэй байна.

Бусдаас бурууг хайдаг нийгэм өнөөгийн цаг үе биш шүү. Хэн ч хэний ч өмнөөс амьдраагүйг санаж өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе, залуусаа!

Э.Анударь

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419