Байгалийн баялгийг ард түмнээс нууцаар зараад мөнгийг нь Швейцарын банкны нууц дандсандаа хийдэг!
1999 онд Казахстаны Ерөнхий сайд асан А.Казхэлдин нэгэн ноцтой мэдэгдэл хийжээ. 1997 онд Казахстанд газрын тос олборлох эрх авахаар Мобил компани 600 сая доллар төлсөн боловч улсын төсөвт дөнгөж 350 сая доллар орсон, бусад нь манай улсад хэзээ ч орж ирээгүй. Ерөнхийлөгч Н.Назарбаев болон түүний тойрон хүрээлэгчдийн Швейцарын банкан дахь НУУЦ ДАНС-нуудад тараасан гэсэн юм. Мэдээж хэрэг тэрээр эх орноосоо дүрвэсэн.
Энэ мэдэгдлийн дагуу АНУ-д Мобил компанийн төлбөрийн талаар мөрдөн байцаалт явагдаж эхлэнгүүт Н.Назарбаев парламентаа хуралдуулан улсын анхны ерөнхийлөгчид халдашгүй дархан эрх олгуулсан байдаг. Ингэснээр Казахстан улсад түүнийг мөнхөд гэмт хэрэгт шалгахгүй болсон. 2019 онд Н.Назарбаев Ерөнхийлөгчөө өөр хүнд шилжүүлж, өөрөө Аюулгүй байдлын зөвлөлийн даргаар үлдсэн бөгөөд тус улсын Үндсэн хуулиар АБЗ-ийн даргын шийдвэр шууд хэрэгждэг хууль юм. Өөрөөр хэлбэл, дуртай цагтаа Ерөнхийлөгчийг ч сольж чадна.
Харин Н.Назарбаев, түүний тойрон хүрээлэгчид, намынхантай нь холбоотой Швейцарын банкан дахь оффшор мөнгөний хэмжээ 8 тэрбум 500 сая долларт хүрээд байгаа тооцоо бий.
Н.Назарбаевын энэ хэргээс хойш улсад тодорхой хэсгийг нь өгөх нь эрсдэлтэй гэж үзээд төлбөрийг авилгачид 100% Швейцарын банкны нууц дансандаа авдаг болсон байна.
МОНГОЛД ‼️
- СТАНДАРТ БУС ЗАСГИЙН ГАЗАР
- МАНАН
- НЭГ ХЭСЭГ ХҮМҮҮС БАЙНГА ЭЭЛЖЛЭН САЙД, ДАРГА ХИЙДЭГ
- ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ
- С.БАЯРЫН ХУДЛАА ӨВДӨЛТ
- С.БАЯРЦОГТЫН ОФФШОР, ШВЕЙЦАРЫН НУУЦ ДАНС
- 22 САЯ ДОЛЛАР
- ДУБАЙН ГЭРЭЭ
- Ч.САЙХАНБИЛЭГИЙН РИО-ГИЙН ЗАХИРЛЫН ГЭРТ ХОНОСОН
- ЭРДЭНЭТИЙН 49%, ЭЛБЭГДОРЖИЙН БУХИМДАЛ
- Ц.НЯМДОРЖИЙН ЗАНАЛХИЙЛЭЛ
- РИО-ГИЙН АВЛИГА, ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙН ЦУСТ ТҮҮХ гэх мэт ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС ОЮУТОЛГОЙГ ЗАРААД эздэд нь 0 төгрөг өгч, харин өөрсдийнхөө Швейцарын банкны нууц дансандаа хэдэн зуун сая доллар хийлгэсэн байх магадлал өндөр байна‼️!