Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ
Гурван хоногийн өмнө Эмоушн” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат БНСУ-д элэг солиулах мэс засалд орж, хагалгаа нь амжилттай болжээ. Учир нь хөгжмийн зохиолч Б.Чинбатын элэг нь хатуурч, церроз болсон тул элгээ солиулах шаардлагатай болсон.
Иймд “Эмоушн” хамтлагийн дуучин, түүний эхнэр А.Сарнай нь Б.Чинбатын донор болсон тухай мэдээлэл байна.
Тэд бага наснаасаа үерхэж, 14 жилийн дараа анхны хүүхдээ төрүүлсэн А.Сарнай, Б.Чинбаа амьдрал залууст үлгэр жишээ болдог гэдэг. Харин Б.Чинбат Монголын рок попын уран бүтээлчдэд хүндлэгдсэн нэгэн. Ямархуу хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, дуучин, продюсер гэдгээ “Давтагдашгүй”, “Эзлэн” тоглолтоороо харуулсан давтагдашгүй авъяастан.
Хөгжимчин, Б.Чинбат уржигдар БНСУ-д элэг солиулах мэс засалд орж, хагалгаа нь амжилттай болжээ. Авъяаслаг хөгжимчин, хөгжмийн зохиолчийн элэг нь хатуурч, церроз болсон тул элгээ солиулах шаардлагатай болж, “Эмоушн” хамтлагийн дуучин эхнэр А.Сарнай нь донор болжээ