Амралтын өдрүүдэд Богд Хан уул руу нийтийн тээвэр үйлчилдэг болно
НИТХ-аар НИТХ-ын төлөөлөгчид амралтын өдрүүдэд иргэд явган аялал хийхээр Богд Хан уулыг зорих болсон тул автобусны шинэ чиглэл бий болгох шаардлагатай болсныг онцолсон байна.
Иймд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан амралтын өдрүүдэд иргэдийг явган аялал хийхэд нь дэмжих зорилгоор Богд Хан уул руу нийтийн тээвэр явуулдаг болох асуудлыг судалж, ойрын хугацаанд шийдвэрлэхийг холбогдох албаныхан даалгажээ.