Сайжруулсан түлшний борлуулалтын зарим цэгт 60 гаруй сая төгрөгийн өр үүсжээ

Сайжруулсан түлшний борлуулалтын зарим цэгт 60 гаруй сая төгрөгийн өр үүсжээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХIX хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.

“Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд бэлтгэл ажлыг хангаж, нийслэлд 60 уурын зуухыг төвлөрсөн дулаанд, тусгай зөвшөөрөлтэй 400 хэрэглэгчийг цахилгаан хангамжид, 1740 халаалтын зуухыг сайжруулсан түлшээр хангаж, 226 аж ахуйн нэгжийн 507 халаалтын зууханд утаа шүүгч суурилуулж, 248 зуухыг цахилгаан халаалттай болгосноор нийтдээ 78 мянга гаруй тонн түүхий нүүрсний бодит хэрэглээг халж чадсан.

Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, галлагааны аюулгүй байдлыг хангах үүднээс олон нийтэд зөвлөмж мэдээлэл өгөх ажлыг давхардсан тоогоор 324.849 айл өрхөд хүргээд байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах II, III бүсийн  айл өрхүүдэд арванхоёрдугаар сарын 1-ний дотор утаа мэдрэгч нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллаж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сайжруулсан түлш нөөцлөх зориулалт бүхий 1000 тонноос доошгүй багтаамжтай таван агуулах барьж ашиглалтад оруулсан. Улаанбаатар хотын хэмжээнд найман хангамжийн бааз, 37 дундын цэг ажиллаж байгаа бөгөөд борлуулалтын цэгүүдийг 16 бүсэд хувааж, тээвэрлэлтийн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан, өдөрт 1300-1700 тонн сайжруулсан шахмал түлшийг бөөний агуулах болон хангамжийн баазад хүргэж байна” хэмээн Ж.Батбаясгалан орлогч мэдээлэлдээ онцолсон юм.

Нийслэл хотын агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийн 2019 оны арваннэгдүгээр сарын үзүүлэлтийг 2018 оны мөн үетэй харьцуулахад PM2.5 тоосонцрын хэмжээ 55 хувиар, PM10 тоосонцор 38 хувиар тус тус бага байгаа бөгөөд түүхий нүүрсийг халснаар агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулах зорилттой ажиллаж буй. Цаашид Орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгаснаар 2025 он гэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах зорилт тавьжээ.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид саналаа хэлж, цөөнгүй асуулт асуулаа. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нөөцийн талаар сонирхсон төлөөлөгчдийн асуултад нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Галымбек “Одоогийн байдлаар “Таван толгой түлш” компани өдөрт 1800-2000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаа. Арванхоёрдугаар сарын 1 гэхэд үүнийг 3000 тонн болгож нэмэгдүүлэх юм. Өдгөө 142 мянга гаруй тонн түлш борлуулаад байна. Бид анх тооцоолохдоо арванхоёрдугаар сарын 31 хүртэл 461 мянган тонн түлш шаардлагатай гэж үзэж байсан. Гэхдээ одоогийн бодит хэрэглээнээс харахад хоёр дахин бага буюу 240-250 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэхээр тооцоо гараад байна. Тиймээс одоогийн хүчин чадлаараа сайжруулсан түлшний хэрэгцээг хангалттай хангах боломжтой” хэмээн хариулав.

Улаанбаатарчуудын хувьд байнгын “толгойны өвчин” болсоор ирсэн утааны асуудлыг нэг мөр шийдэхийн тулд зөвхөн сайжруулсан шахмал түлш рүү анхаарах бус, гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцаар хангах, цахилгаан халаагуур, ахуйн хийн хэрэглээг түлхүү нэвтрүүлэх гэх мэт өөр гарц шийдэл, боломжуудыг эрэлхийлэх шаардлагатайг хэд хэдэн төлөөлөгч хэлж байсан юм.

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт байгаа нь сайн хэрэг боловч хөнгөлөлт үйлчлэх хугацааг нь уртасгах саналыг иргэд тавьж буйг зарим төлөөлөгч асууж байв. Үүнд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Цахилгааны шөнийн тарифыг нийслэл хот дангаараа бие даан шийдэх боломжгүй. Нийслэлийн Засаг даргын зүгээс шөнийн цахилгааны тариф үйлчлэх цагийг уртасгах, мөн хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүдийн хамрах хүрээг нэмэгдүүлэх саналаа холбогдох яам, агентлагт хүргүүлсэн байгаа. Харамсалтай нь, шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлттэй холбоотойгоор 23 тэрбум төгрөгийн ачаалал төсөвт ирээд байгаа. Одоогоор 23 тэрбум төгрөгийн тал хувийг нь шийдэж өгсөн. Өнөөдрийн байдлаар 100 хувь цахилгаан хэрэглэх бололцоотой 42 мянган айл өрхийг цахилгааны гачигдалгүй болгоод байна” хэмээн хариуллаа.

Мөн энэ асуудалд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Урьд нь цахилгааны шөнийн тариф оройны 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилдэг байсныг одоо шөнийн цагаар айл өрхүүдийн 220 кВт цахилгааныг 700 кВт хүртэл 100 хувь чөлөөлсөн. 380 кВт цахилгааныг 1500 кВт хүртэл үнэ төлбөргүй болгоод зогсохгүй, илүү гарсан төлбөрийг нь 50 хувиар хөнгөлөх болсон нь хэдэн цагаар сунгаснаас ч илүү иргэдэд үр өгөөжтэй байгаа юм. Цаашид хамрах хүрээг нь нэмэгдүүлэхээр санал гараад явж байгаа” хэмээн тайлбар өгсөн юм.  

Сайжруулсан түлшний тээвэрлэлт саатаж байна, борлуулалт хийгдэхгүй байна гэдэг гомдол мэр сэр гарч байгаа нь ямар учиртай болохыг нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Отгонсүх тайлбарлахдаа “Өнөөдрийн байдлаар борлуулалтын 365 цэгт 200 машин өдөрт 2000 гаруй тонн түлш тээвэрлэн түгээж байгаа. Эдгээр 365 борлуулалтын цэг бүр 2 сая төгрөгийн барьцаа төлөөд, түлшээ худалдан борлуулж байгаа. Гэвч өнөөдөр 60 хүртэлх сая төгрөгийн өр үүсээд явж байгаа борлуулалтын цэг ч бий. Тиймээс өр төлбөрийн асуудал л байгаа болохоос биш тээвэрлэлттэй холбоотой асуудал үүсээгүй” гэв.

7 хоногт 6 шуудай сайжруулсан түлшийг иргэдэд картаар өгч буй нь зарим айл өрхүүдийн байшингийн талбайн хэмжээнээс шалтгаалж хүрэлцэхгүй байх тохиолдол гарч байгаа тул цаашид үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, иргэдэд түлшийг нь хүртээмжтэй олгох, нөөцийг хангалттай хэмжээнд хүртэл бүрдүүлэх, түгээлтийг саадгүй хүргэх тал дээр холбогдох газрууд тус бүртээ анхаарахыг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тэмдэглэлээр үүрэг болголоо.  

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419