Маргаашнаас хөнгөлөлттэй худалдах эмийн жагсаалт шинэчлэгдэнэ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс шинэчлэн баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г маргаашаас буюу арванхоёрдугаар сарын 1–нээс улс орон даяар мөрдөх билээ.
Энэхүү шинэчилсэн жагсаалтад насанд хүрэгчдийн 175 ерөнхий нэршлийн 643 эм, хүүхдийн 53 ерөнхий нэршлийн 159, нийт 800 гаруй эм багтаж байгаа ба худалдааны нэрийн эмэнд дунджаар 20-80 үнийн хөнгөлөлтийг даатгалын гэрээ бүхий 1000 гаруй эмийн сангаар дамжуулан олгох юм.
Энэ жилийн хувьд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах эмийн үнийн хөнгөлөлтөд 34,9 тэрбум төгрөгийг зарцуулна.
Жагсаалтыг ЭНД дарж харна уу!