Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 3-9 настай гурван хүүхдийг эцэг, эх нь төөрүүлж, эзэнгүй айлд орхиж явсан хэрэг бүртгэгджээ.
Хүүхдүүдийг одоогоор цагдаагийн байгууллага хамгаалалтад аваад байгаа ба Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эцэг, эхийг нь зургаа дахь хоногтоо эрэн сурвалжилж байгаа аж.
Эдгээр хүүхдүүд нь есөн настай эрэгтэй, таван настай эмэгтэй, гурван настай эмэгтэй бөгөөд эрүүл мэндийн хувьд тааруу, бие нь өвдсөн тул асрамжийн газарт өгөх боломжгүй байгааг цагдаагийнхан хэлж байлаа.
Харамсалтай нь, эдгээр хүүхдүүдийн эцэг, эх нь өнгөрсөн хавар мөн хүүхдүүдээ төөрүүлж байсныг цагдаагаас мэдээлэв. Тухайн үед цагдаагийн байгууллагаас ээж болох нь Б-г Сэлэнгэ аймгийн харьяат болохыг тогтоон, хүүхдүүдийг хүлээлгэн өгч байжээ. Иймд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Сэлэнгэ аймгийн цагдаагийн газартай хамтран эцэг, эхийг нь хайх ажлыг үргэлжлүүлж байна.