Ж.Батбаясгалан: Автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх саналыг нийслэлийн засаг дарга гаргасан
Автозам ашигласны татварыг 5 дахин нэмэгдүүлэх саналыг Засаг дарга С.Амарсайхан гаргаж, НИТХ-аар хэлэлцүүлж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан "Автозам ашигласны төлбөрийг зөвхөн автозам ашигласны төлөө нэмэгдүүлэх гэж байгаа юм биш. Автомашинаас ялгарч байгаа утаа нь агаар бохирдол үүсгэдэг, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг. Энэ утгаараа дэлхий нийтээрээ автомашины хэрэглээнээс татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалдаг.
Нөгөө талаасаа автомашины хэрэглээний даац хэтрэх нь автозамын түгжрэл үүсгэхээс эхлээд нийгмийн стрессийг бий болгож байна. Тиймээс нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг нь нээж өгөх үүднээс эдийн засгийн зохицуулалтыг дэлхий дахинд байнга хийдэг. Энэ утгаараа автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх саналыг нийслэлийн Засаг дарга гаргасан" гэлээ.