Хятад улс хөрсний бохирдолтой тэмцэхийн тулд 1300 гаруй төмөрлөгийн үйлдвэрээ хаажээ
Хятад улс хөрсний архаг бохирдлыг бууруулах урт хугацааны төлөвлөгөөний нэг хэсэг болгож 2016 оноос хойш 1300 гаруй төмөрлөгийн үйлдвэр хаасан гэж Байгаль орчны яамны ажилтан мэдэгдэв.
Хөрсний бохирдол нь Хятадын хамгийн том орчны бэрхшээлүүдийн нэг юм. Өнгөрсөн 2014 онд улсын хэмжээнд хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар газар нутгийн 16 орчим хувь нь бордоо, пестицид, хүнд метал, хуванцар болон бусад химийн бодисоор янз бүрийн хэмжээгээр бохирджээ.
Байгаль орчны яамны хөрсний бохирдлын асуудал хариуцсан захирал Су Кэжин баасан гарагт хийсэн мэдэгдэлд хэлэхдээ, Хятад улс бохирдсон тариалангийн талбайн 90 орчим хувийг ирэх оны эцэс гэхэд цэвэрлэх зорилт тавин ажиллаж байна хэмээн мэдэгджээ
Бохирдсон хөрсийг арилгах зардал нь Хятад улсын хэмжээнд 8 их наяд юаньд хүрнэ гэсэн тооцоо хийжээ. Су хэлэхдээ хөрсийг бүхэлд нь цэвэрлэхээс илүүтэйгээр эрсдэлийг арилгахад анхаарлаа хандуулах хэрэгтэй гэжээ.
"Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Нэн тэргүүний асуудал бол бохирдлоос урьдчилан сэргийлэх, бохирдлоос гарах эрсдэлийг хянах явдал юм. Зөвхөн багахан хэсгийг нь нөхөн сэргээх шаардлагатай. ” гэж тэрбээр хэлсэн байна.
Хятад улс мөн метал үйлдвэрлэх, боловсруулахад оролцдог 1300 үйлдвэрийг хааснаас гадна Хятад будаа бохирдох гол эх үүсвэр болох хүнд метталай ажилладаг 700 орчим аж ахуйн нэгжийг "засч залруулсан" аж.
Хөрс, усны бохирдлыг бууруулах нь Хятад улсын газар тариалангийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүчин чармайлтын нэг хэсэг юм. Хятад улс газар тариалангийн бүсээс ихэнх их хоол хүнсний бүтээгдэхүүнээ авдаг бөгөөд ялангуяа хот суурин газрын хүн ам ихэсч байгаа учраас хөрсний бохирдлыг бууруулах нь туйлын хийх ёстой ажлуудын нэг болоод байгаа аж.
2015 оны засгийн газрын судалгаагаар хүнд металл тариалангийн талбайн дор хаяж 10 сая га талбайг бохирдуулж, үр тарианы жилийн үйлдвэрлэлийг жилд 10 тэрбум ам.доллараар бууруулж байгаа ажээ.