Иран улс Орос, Хятадтай хамтарсан цэргийн сургуулилт хийх болсноо зарлажээ
Ираны тэнгисийн цэргийн командлагч лхагва гарагт Энэтхэгийн далайд Иран, Хятад, Оросын хамтарсан цэргийн сургуулилт ирэх сард хийх болсноо АНУ болон Арабын булангийн орнуудын дайсагнасан байдал улам нэмэгдэж байгаатай холбоотой гэж зарлав.
Хэвлэлийн бага хурал дээр адмирал Хосейн Ханзади сэтгүүлчдэд хэлэхдээ, "Ираны тэнгисийн цэргийн салбар Энэтхэгийн далайд Хятад, Оросын тэнгисийн цэрэгтэй хамтарсан сургуулилт хийх болсон" гэж мэдэгдсэн байна.
Энэхүү сургуулилт нь Энэтхэгийн далай тэнгисийн цэргийн симпозиумын (IONS) зөвлөмжийн дагуу зохион байгуулагддаг. Тэд албан ёсоор Энэтхэгийн өмнөд далайд аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд тэнд байрлуулсан тэнгисийн цэргийн байнгын төлөөлөгчидтэй хамтран ажиллах болно гэж Ираны тэнгисийн цэргийн албан ёсны мэдэгдэлд дурджээ.
Ханзади мөн эдгээр сургуулилт хийх анхны төлөвлөгөө боловсруулагдсан бөгөөд бүх цэргүүд бэлэн байдалд байгаа болохыг анхааруулсан юм.
Өнгөрсөн сард Сайдын Араб дахь шатахууны баазыг үл мэдэгдэх тив алгасагч пуужин устгасан хэрэг гарсан билээ. Энэ явдалд Саудын Араб Ираныг буруутгасан бөгөөд Иран өөрийгөө энэ хэрэгт хамаагүй хэмээн мэдэгдэж байсан билээ. .
Тиймээс Саудын Араб хамгийн ойр холбоотон болох АНУ-тай хамтран олон тооны цэргийн сургуулилт хийх болсон учраас Иран ийнхүү өөрийнхөө холбоотнуудтай хамтрахаар болж байгаа нь энэ юм.