"K pop"-ын од хоёр залуу бүлэг хүчингийн хэргээр ял сонсжээ
Өмнөд Солонгосын шүүх К-поп од Жун Жон-Жун, Чой Жон Хун нар согтуу ухаангүй эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр зургаа болон таван жилийн хорих ял оноосон байна.
Дуучин Юнги бас халдлагын бичлэгийг хийж, тараасан хэрэгт буруутгагджээ.
Тэд мөн 80 цагийн бэлгийн хүчирхийллийн эсрэг сэтгэл зүйн курс эмчилгээ хийлгэх ёстой аж.
Энэ хэрэг нь сүүлийн үед К-поп ертөнцийг шуугиулсан хэд хэдэн хүчирхийллийн дуулиануудын нэг юм.
Шүүгч Кан Сён Сү тэднийг "согтуу, биеэ хянах чадваргүй эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, нүцгэн зураг авч, дараа нь фэйсбүүк бүлгийн чат дээр цацсан" гэж мэдэгджээ.
"Хохирогчдийн зовлон шаналлыг бид төсөөлж чадахгүй." гэж шүүгч нэмж хэлсэн байна.
Юнги шүүх хурлын дараа хэлэхдээ "Би мунхаг байдалдаа маш их харамсаж байна. Одооноос эхлэн би харамсах зүйл хийхгүйгээр амьдрах болно" гэжээ.
Харин F.T. хамтлагийн гишүүн асан Чой Жон Хун "согтуу хохирогчдыг их хэмжээний хүчирхийлсний дараа гэмшсэнгүй" гэж шүүгч нар мэдэгджээ.