"Пиксель" утсыг хакердаж чадсан хүнд "Google"-ээс 1.5 сая ам.долларын шагнал өгнө
"Google" компани өөрсдийн шинэ бүтээгдэхүүнийг сурталчлах нэгэн өвөрмөц арга сэджээ. Тэд шинэ утасныхаа ямар аюулгүй болохыг харуулахын тулд хакеруудын дунд уралдаан зарласан байна.
Хакерууд тус ухаалаг гар утсыг хакердах ёстой бөгөөд үүнийхээ төлөө 1.5 сая ам.долларын шагнал хүртэх юм. Мөн "Android"-ийн альфа хувилбарыг суулгасан Пиксель утсыг хакердах юм бол шагналыг 2 дахин нэмэгдүүлэх аж. Пиксель нь "Titan M" хэмээх чиптэй бөгөөд тус чип нь тун өвөрмөц бүтэцтэй учраас хакердах боломжгүй гэж судлаачид үзсэн байна. Тийм ч учраас "Google" компани шагналын санг өндрөөр тавьжээ.
Тус тэмцээнийг өнгөрсөн долоо хоногт зарласан бөгөөд ирэх сарын 5-нд "Google"-ийн төв байран дээр явагдах юм байна. Тус компани ийм төрлийн тэмцээнийг 2015 оноос эхлэн явуулж эхэлсэн бөгөөд өмнө нь өөрсдийн бүтээгдэхүүнийг нь хакердсан хүмүүст мөнгөн шагналаас эхлээд ажлын байр хүртэл санал болгож байжээ.