МАН-ын Удирдах зөвлөл одоо 13.00 цагаас хуралдахаар тов гаргажээ. Уг хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх бололтой.
Учир нь Сонгуулийн тухай хуулийг ирэх долоо хоногт өргөн барих юм. Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл ирэх оны УИХ-ын сонгуулийн тогтолцоог тодорхой болгож нэгдсэн саналд хүрэхээр болжээ.
Эх сурвалжийн хэлж байгаагаар МАН-ын удирдлагууд сонгуулийн тогтолцоог холимог мажоритараар зохион байгуулж, 60:16 буюу 60 нь жижиг мажоритараар, 16-г том мажоритар сонгох асуудал яригдаж байгаа гэнэ.
АН-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлд оруулахаар сонгуулийн холимог тогтолцоог санал болгосон ч МАН-ын олонх нь дэмжээгүй тус саналыг нь унагаасан билээ.