С.Чинзориг: Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг ирэх онд нэмнэ

2019-11-29, 13:09 Монголд 1,752 2
С.Чинзориг: Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг ирэх онд нэмнэ

Засгийн газраас ахмад настны талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэтгэвэр, тэтгэмжийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГТОЙ ярилцлаа.

 

 

-Монгол Улсын Засгийн газраас ахмад настны нийгмийн хамгааллын чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

 

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ахмад настны талаар авч хэрэгжүүлэх олон асуудлыг тусгасан. Үүний хүрээнд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Ингэснээр ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгааллын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, тэдэнд хүргэж байгаа төрийн үйлчилгээ чанартай, хүртээмжтэй болоход багагүй ахиц гарсан. Мөн “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар батлуулж, ирэх оноос хэрэгжүүлнэ. Эдгээр хууль, эрх зүйн орчны хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна. Ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах гол зүйл бол Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх явдал. Тиймээс жил бүр ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах зорилтын хүрээнд Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгож буйг тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж ирсэн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн  жил Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ амьжиргааны  түвшнээс доогуур байгаа нь ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулахад үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй байна гэж үзээд үүрэг, чиглэл өгсөн. Үүний дагуу халамжийн тэтгэврийг амьжиргааны доод түвшинд хүргэн нэмэгдүүлэх арга хэмжээ аваад байна. УИХ-аас Монгол Улсын 2020 оны төсвийг баталсан. Төсөвт ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах зорилтын хүрээнд Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг ирэх онд амьжиргааны түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр тусгалаа.

 

 

Ахмадуудын зүгээс тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах асуудлыг хөнддөг. Хэдийгээр ахмадууд тэтгэврээ барьцаалж байгаа ч энэ нь Засгийн газар, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа зээл биш. Гэхдээ ахмадуудын олонх нь тэтгэврийн зээлтэй, энэ нь амьдралд нь хүнд тусч байгаа учир тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах олон талын арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлж байна.

 

 

Хоёр ба түүнээс дээш жилийн тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү 18 хувь байсныг энэ оны аравдугаар сарын 1-нээс 15.5 хувь болгон бууруулсан. Нэг жилийн хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 18 хувь байсныг 10 болгон буурууллаа. Тэтгэврийн зээлтэй ахмадуудыг сар бүр бодит орлоготой байлгахын тулд тэтгэврийн 30 хувийг заавал ахмадуудын гар дээр очиж байх зохицуулалтыг хийж зээлийн нөхцөлийг өөрчиллөө. Энэ мэт ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах олон талын арга хэмжээг авч байна. Түүнчлэн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө өндөр настнуудад төрийн хишиг хүртээхээр тусгасан. Үүний хүрээнд 65-аас дээш настай ахмадууддаа жилд хоёр удаа буюу Цагаан сар болон Ардын хувьсгалын ойн баярыг тохилдуулан “Насны хишиг” олгож байна.

 

-Засгийн газар ахмадын холбоодтой хэр нягт хамтран ажилладаг вэ?

 

-Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ахмадын холбооны удирдах зөвлөлийг  жил бүр хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонсч, хамтран ажилладаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ахмадуудтай холбоотой хэд хэдэн чиглэлд анхаарал хандуулан ажиллахаа өнгөрсөн хавар болсон уулзалтаар илэрхийлсэн. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх чиглэлээр төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байгаагийн нэг нь Монголын ахмадын холбоо. Гэрээний хүрээнд тус холбоонд олгож байгаа санхүүжилтийг цаашид нэмэгдүүлэх чиглэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Сангийн яаманд үүрэг болгосон. Мөн аймаг бүрт “Ахмадын ордон" байгуулах, сумдыг Ахмад настны хөгжлийн төвтэй болгох ажлын санхүүжилтийг шийдээд явж байна.

 

-Ахмад настны тухай хуульд ахмадуудад үзүүлэх тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэхээр тусгасан. Үүний үр дүн, явц хэр байгаа вэ?

 

-Ахмад настны эрх, хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны асуудлыг цогц байдлаар зохицуулсан Ахмад настны тухай хуулийг УИХ-аар батлуулж, 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Тус хуульд цөөнгүй шинэчлэл хийсэн. Тухайлбал, ахмад настнууд шүдний протези буюу хиймэл шүдийг таван жилд нэг удаа шинээр хийлгэдэг байсан. Гэтэл протезийн чанар муугаас дээрх хугацаанаас өмнө эвдэрч гэмтдэг. Тиймээс хуульд таван жилд нэг удаа шүдний протезийг солиулахаар тусгасан байсныг гурван жилд нэг удаа болгон хугацааг богиносгож өөрчилсөн. Энэ мэт ахмад настнуудад олгож байгаа төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон заалт тусгалаа олоод хэрэгжүүлээд явж байна.

 

-Олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулсан тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлсэн тухай асуудал нь ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийх ажлын хэсгийг байгуулан ажилласан. Үүний дүнд ямар өөрчлөлтийг хийсэн бэ?

 

-УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Монгол Улсын төсөв, санхүүгийн байдал амаргүй, хүнд байгааг тухайн үеийн Засгийн газар дүгнэж, энэ хүндрэлээс гарахын тулд ОУВС-тай хамтран Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай бопсон. Ингээд ОУВС-тай Өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2020 оны тавдугаар сар хүртап хэрэгжүүлж, олон улсын донор байгууллагуудын туслалцааг авахаар хэлэлцээр байгуулсан юм. Бид амаргүй он жилийг үдэж байна. Гэхдээ олон улсын байгууллагуудын санхүүгийн дэмжлэгийг авч ажилласны дүнд, нөгөө талаас улсын хэмжээнд сахилга, хариуцлага тэр дундаа төсвийн сахилгыг сайжруулах талаар авч байгаа арга хэмжээний дүнд Монгол Улсын эдийн засагт ахиц, нааштай үзүүлэлт гарч байгаа гэдгийг хэлье.

 

 

ОУВС-тай байгуулсан хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжид өөрчлөлт оруулж хэдхэдэн өөрчлөлтийг тусгасан байсан. Тухайлбал, тэтгэврийн Нийгмийн  даатгалын сангийн алдагдлыг бууруулах хүрээнд тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэгдүүлэх, мөн хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарах иргэдийн тэтгэврийн насыг ч зургаан сараар нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгасан байсан. 

 

 

У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 оны аравдугаар сард байгуулагдсаны дараа ОУВС-тай байгуулсан хэлэлцээрийн дагуу нийгмийн хамгааллын зарим чиглэлээр дээрх өөрчлөлтийг оруулсан нь иргэдийн амьжиргааны түвшинд хэрхэн нөлөөлж байна гэдгийг Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч Эздийн холбоотой хамтран судалж, дүгнэлт гаргасан. Гурван талын ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг Засгийн газарт танилцуулан, хууль, тогтоомжид хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Тухайлбал, монголчуудын дундаж наслалт сүүлийн 20 жилийн байдлаас харахад жилд дунджаар 3.5 сараар л нэмэгдэж байна. Гэтэл тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэгдүүлэх нь амьдралд нийцээгүй, иргэдийн амьдралын чанарт сөрөг нөлөөтэй заалт гэж үзсэн. Тиймээс тэтгэврийн насыг жилд зургаан сараар бус гурван сараар нэмэгдүүлэхээр хуульд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ хуулийн хэрэгжилтийг 2022 онд мөрдөхөөр хойшлуулсан. Харин хүйд хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарч байгаа иргэдийн тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм. Мөн иргэдийн тэтгэвэрт гарах насыг жилд гурван сараар нэмэгдүүлж байгаа учраас иргэдэд сонголт бий болгосон. Тодруулбал, хэрэв иргэн өөрөө хүсвэл эмэгтэй 55 настай, эрэгтэй 60-тайдаа тэтгэвэрт гарах эрхийг нь нээж өгсөн. ОУВС-тай байгуулсан хэлэлцээрийн дагуу Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулж иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөхүйц гэж үзсэн зүйл заартад өөрчлөлт оруулж засч, сайжруулах арга хэмжээг авлаа.

 

-Зарим иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх тухай хуулийг УИХ баталсан. Тус хуулийн хүрээнд хэчнээн иргэний тэтгэврийг нэмэх вэ. Төсөвт хэчнээн төгрөг тусгасан бэ?

 

-Ирэх оны нэгдүгээр сараас Төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийг хэрэгжүүлнэ. 1991 онд тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр ажлын байр чөлөөлөх нэрийдлээр тэтгэвэрт гарах нас нь болоогүй байхад нь олон хүүхэдтэй эхчүүд болон 30-аас дээш жил ажилласан боловч тэтгэврийн нас нь болоогүй эрчүүд гээд нийт 44 мянган иргэнийг эрт тэтгэвэрт гаргасан байдаг. Ингээд 1996 онд эдгээр иргэдийг Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу тэтгэвэр авах нас нь болоогүй гэж үзээд тэтгэвэр олгохыг нь зогсоож, нөхөн олговор олгож ирсэн. Эдгээр иргэн тэтгэврийн нас нь үүссэн үеэсээ Нийгмийн даатгалын сангаас  тэтгэврээ авч байгаа боловч, ажилласан жил цөөн учир үүний дүнд авч байгаа тэтгэвэр бага байгаа юм. Тиймээс эдгээр иргэний тэтгэврийг нэг удаа 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх хуулийг УИХ-д өргөн барьж, дэмжсэн. 1991 онд 44 мянган иргэн эрт тэтгэвэрт гарч байсан бол өнөөдрийн байдлаар 21 мянган иргэн байна. Тиймээс энэ 21 мянган иргэний тэтгэврийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Үүнд 12 тэрбум төгрөгийг зарцуулахаар ирэх оны төсөвт тусгаад байна.

 

-Ирэх онд ахмадуудыг дэмжих чиглэлээр салбар яамнаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

 

-Ирэх оноос ахмадуудтай холбоотой хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Олон хүүхэд төрүүлж, өсгөнө гэдэг амаргүй. Тиймээс олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийг бодитоор дэмжих чиглэлээр шинэ хууль хэрэгжүүлнэ. Тодруулбал, төрүүлж, өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан буюу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцно. Мөн малчнаар ажиллах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй яваа бол нэг удаа нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжийг олгох хуулийг ирэх жилээс хэрэгжүүлнэ.

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419