Сансрын нисгэгч нар станц дээр байхдаа живх зүүхээс өөр аргагүй болсныг "НАСА" мэдээлжээ
Олон улсын сансрын станцын (ОУСС) бүх бие засах газрууд эвдэрсэн учраас сансрын нисэгчид "живх" зүүхээс өөр аргагүй болсон тухай НАСА мэдээлжээ.
ОУСБ-д хоёр бие засах газар байдаг бөгөөд эдгээр нь хоёулаа орост үйлдвэрлэгдсэн аж.
ОУСС-ийн командлагч Люка Пармитаногийн хэлснээр эрэгтэйчүүдийн хэсэг дэхь бие засах газар нь бүрэн ажиллахгүй байгаа бол эмэгтэйчүүдийнх нь дүүрсэн байгаа ажээ.
Азаар Хьюстон сансрын төвийн инженер ОУСС-ийн ажилтан Люка Пармитано эрэгтэйчүүдийн бие засах газар засвар авах боломжтой гэж мэдээлсэн байна.