Италийн цагдаа нар пүрэв гаригт шинэ нацист нам байгуулах хуйвалдааныг илрүүлэн, орон даяар баривчилгаа явуулсан байна.
Тус баривчилгаа нь газрын дундад тэнгисийн Сицилийн арлаас Италийн хойд хэсэгт орших Альпын нуруу хүртэлх 16 хотод болсон байна.
Уг баривчилгааны дараа "олон янзын нийгмийн давхаргын, өөр өөр газар байрладаг оршин суугчид, ижил үзэл сурталтай фанатууд нэгдэж нацист, арьс өнгөний үзлийг дэлгэрүүлж, улс хөдөлгөөн өрнүүлэхэд бэлэн байна" гэж цагдаагийн мэдэгдэлд дурджээ.
Цагдаагийнхан тус бүлэглэлд хэдэн хүн элссэн, хэд нь баривчлагдсан талаар хэлээгүй байна. Италид "фашизмыг хамгаалах", "фашист намуудыг сэргээх" зэрэг үйлдлүүд нь гэмт хэрэгт тооцогддог юм.
Тус намыг "Италийн үндэсний социалист ажилчдын нам" гэж нэрлэсэн бөгөөд цагдаа нар нэгжлэг хийсний үр дүнд олон тооны зэвсэг, тэр дундаа гар буу, агнуурын винтов, тэсрэх бодис зэрэг байсан байна.
Мөн тус бүлэглэл нь гадаадад, тэр дундаа Португал, Британи, Францын хэт даврагч бүлэглэлүүдтэй холбоо тогтоож байсан гэж цагдаагийнхан мэдэгдэв.