Шүүгч С. Төмөрбат: Миний ээж амиа хорлох сэтгэл зүйтэй хүн байгаагүй
#АВЛИГАЛ АВДАГ БАЙСАН НЬ ТОГТООГДСОН С.ТӨМӨРБАТ ШҮҮГЧИЙГ ИНТЕРПОЛЫН ШУГАМААР БАРИВЧИЛЖЭЭ‼️
#АВЛИГАЛ АВДАГ БАЙСАН НЬ ТОГТООГДСОН С.ТӨМӨРБАТ ШҮҮГЧИЙГ ИНТЕРПОЛЫН ШУГАМААР БАРИВЧИЛЖЭЭ‼️ Өнгөрсөн зургаадугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тэдний нэг нь Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат. Тэрбээр Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр АТГ-т шалгагдаж байсан юм. Гэвч С.Төмөрбат Ерөнхийлөгчийн зарлиг гарсан зургаадугаар сарын 26-ны шөнө гэр бүлийнхээ хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ-ын хилийг давж, улмаар АНУ руу зугтан гарсан. Түүнийг өнгөрсөн долдугаар сард “АНУ-ын хил дээр их хэмжээний ам.доллар авч яваад саатуулагдсан, АНУ-аас цагаачлал хүссэн” гэх мэдээлэл гарсан ч албаны эх сурвалж үгүйсгэж байсан юм. Тэгвэл өнгөрсөн намар Ерөнхийлөгч Х.Баттулгыг АНУ-д айлчлах үеэр дагалдан явсан Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан С.Төмөрбатыг саатуулах асуудлаар тус улсын хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа талаараа мэдэгдсэн. Харин эх сурвалжууд “АНУ-ын хуулийн байгууллага шүүгч С.Төмөрбатыг саатуулсан. АТГ-ын тусгай баг түүнийг удахгүй Монголд авч ирэхээр болсон” гэж мэдээлж эхэллээ. Тодруулбал, түүнийг АНУ-д түр оршин сууж байсан орон сууцнаас нь тус улсын цагдаагийн байгууллагынхан баривчилсан гэнэ. Манай цагдаагийн байгууллаас АНУ-тай хамтран ажиллах олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Интерполын шугамаар С.Төмөрбатыг хуулийн дагуу баривчлах ажлыг тус улсад зохион байгуулжээ. Түүнчлэн түүнийг хэрхэн, яаж Монголд авчрах талаарх мэдээллийг нууцалж байгаа аж. С.Төмөрбат нь Монгол Улсын гавьяат хуульч Л.Бямбаагийн хүү бөгөөд ээж нь Салхитын мөнгөний ордын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа бусдад их хэмжээний авлига дамжуулсан хэрэгт холбогдсон. Тэрбээр хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа нас барсан. Түүний үхлийн талаар “Амиа хорлосон, хүүгээ энэ хэрэгт холбоогүй хэмээн гэрээслэл үлдээсэн” гэдэг. Харин энэ талаар С.Төмөрбат “Манай ээж амиа хорлох сэтгэл зүйтэй хүн биш. Мөн хууль хяналтын байгууллагынхан хаана хорьж байгааг нууцалсан нь сэжиг төрүүлж байна” хэмээн мэдэгдэж байсан юм.
Posted by DMNN on Wednesday, November 27, 2019