Унгар улс "Eurovision" тэмцээнийг хэтэрхий ёс бус хэмээн үзэж оролцохоос татгалзжээ
Унгар улс "Eurovision" дууны тэмцээнийг хэтэрхий ёс бус хэмээн үзсэн учраас энэ жил оролцохгүй хэмээн мэдэгджээ. Энэ жил Роттердамд болох "Eurovision 2020" тэмцээнд Унгар улс 2010 оноос хойш анх удаа өрсөлдөхгүй болж байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Унгар улсад гомофобик буюу ижил хүйстнүүдийн эсрэг үзэл өсч байгаа учраас тус тэмцээнд оролцохгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. Учир нь "Eurovision" тэмцээн сүүлийн жилүүдэд ижил хүйстэн болоод трансжендер хүмүүсийг нээлттэй дэмжих болсон юм.
Унгарын засгийн газрын төлөөлөгч энэ шийдвэрийнхээ талаар "Бид залуу уран бүтээлчдээ "Eurovision" тэмцээнд өрсөлдүүлэхийн оронд өөрсдийн чадах бүхнээрээ дэмжиж ажиллахын тулд ийм шийдвэр гаргасан." гэж мэдэгдсэн байна.
Гэхдээ зарим эх сурвалжууд тус улсын засгийн газар "Eurovision"-ыг "хэт ёс бус" болсон учраас ингэх болсон хэмээн мэдэгдсэн юм. Тиймээс Унгарын Ерөнхий сайд Виктор Орбанасын ирүүлсэн мэдэгдэл нь хуурамч гэж үзэх хүмүүс олон байгаа аж. Мөн зарим засгийн газрын гишүүд "Eurovision"-ыг ижил хүйстнүүдийн тэмцээн болсон гэж хэлсэн нь энэ хардлагыг улам даамжруулсан байна.