АНУ-ын хамгийн нэр хүнд бүхий хөгжмийн ёслолуудын нэг болох "ABC The American Music Awards" наадам өчигдор болж өнгөрчээ. Тус ёслол дээр Америкийн поп дуучин Тейлор Свифт зургаан шагнал хүртэж, дуучин Майкл Жексоны дээд амжилтыг эвдлээ. Тэрбээр мөн сүүлийн 10 жилийн шилдэг уран бүтээлчээр шаларсан байна. Дээр дурдсанчлан, Свифт нийт 24 "ABC The American Music Awards" шагналтай болж байгаа бөгөөд үүгээрээ 22 шагналтай байсан Майкл Жексоноос илүү гарч байгаа юм.
Харин "Шилдэг Альтернатив рок" номинацид 17 настай дуучин Билли Эйлиш түрүүлэв. Энэхүү ёслолд Кристина Агилера, Тони Брактон, Шаниа Твейн, "Green Day" панк рок хамтлаг, Post Malone, дуучин Оззи Озборн, түүнчлэн Травис Скотт, Авери Уоттс нар дуугаа өргөжээ.
"American Music Awards" бол жил бүр болдог хөгжмийн шагнал юм. Үүнийг алдарт уран бүтээлч Дик Кларк 1973 онд "ABC" сувагт зориулж Грэммигийн шагналтай өрсөлдүүлэхийн тулд үүсгэн байгуулж байсан юм байна.