Монгол Улсын Засгийн газраас Австрали улсад 45 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний тусламж үзүүлэхээр боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж Австрали улсад түймэр гарсантай холбогдуулан 45 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ.
Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарсны улмаас зургаан хүний амь нас үрэгдэж, эд материалын их хэмжээний хохирол учраад байна.
Тус улсад Монгол Улсын 7,000 гаруй иргэн сурч, амьдардаг бөгөөд ихэнх нь Шинэ Өмнөд Уэльс мужид байдаг байна. Монгол иргэд 4,000 гаруй австрали долларын хандив цуглуулж Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан өгөхөөр болжээ.a